2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил амьдралын хэмнэл болон үүссэн нөхцөл байдал амарч тайвшрах боломжийг танд олгохгүй. Хэт санаагаар унахаас зайлсхий. Дотнын хүмүүстэйгээ харьцахдаа эерэг бөгөөд эелдэг байдлаа хадгал. Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Төлөвлөөгүй зарлага, орлогоос татгалз. Элдэв саад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт амжилт олно.
Үхэр: Эхэлсэн ажил тань удахгүй амжилтад хүрнэ. Харин биеийн хүчний ажил хийх бол хашир, нягт нямбай ханд. Сөрөг сэтгэл хөдлөлд хөтлөгдөх юм бол амьдралын баяр баясгаланг мэдрэхгүй. Танд тавьж буй анхаарал халамж, сайн хандлага зэрэгт цаг тухайд нь баярлаж талархаарай. Амьдралын өчүүхэн зүйлээс ч эерэг талыг нь олж харахыг хичээ.
Хамтатгах: Сэтгэл хөдлөл нь эрүүл мэнд болон санхүүгийн байдалд нөлөөлнө. Гадаад харилцагч болон ажлын түнштэйгээ харилцаж байхдаа асуудал гарахаас болгоомжлох хэрэгтэй. Таны ааш зангийн тааламжгүй талууд нь ямар нэг саад бэрхшээл үүсгэж мэднэ. Амаргүй зүйлийг ч хэцүү хэмээн бодолгүй амжуулснаар энэ дөрийн сөрөг нөлөө сарнина.
Мэлхий: Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Хожим нь гэмшихгүйн тул ухаалаг байж, тэнэг зүйл хийхгүй байх хэрэгтэй. Гэхдээ зарим хийж амжаагүй ажлаа азтайгаар дуусгах магадлалтай. Санаачилгыг гартаа түлхүү авбал их зүйл бүтээнэ. Хий хардалт, хов жив ойрын хүрээлэлд зөрчил үүсгэнэ.
Арслан: Хичээл зүтгэл болон залбирал сүсэглэл үргэлж танд туслах болно. Ажлын амжилтад багаар ажиллах байдал, санхүүгийн боломж, түншүүдийн харилцаа гол нөлөө үзүүлнэ. Мөн ивээн тэтгэгчээ хэрхэн зөв сонгох нь чухал үе. Сайн төвлөрөхгүй бол хийсэн ажил, гаргасан шийдвэр тань заавал эргэж буцах болно.
Охин: Түр зогсонги байдалд ороод байсан мэргэжлийн үйл ажиллагаа эргэн сэргэх хандлага илэрнэ. Энэ байдлыг дүгнэн хэлэлцэх, хэрэгтэй зөвлөгөө өгөх найз нартайгаа уулз. Эрүүл мэндээ анхаар. Даарч хөрснөөс өвдөх магадлалтай. Ямар ч ажилтай байсан давхар эрүүл мэндээ хамгаал. Таны гаргасан амжилт өмнө байсан асуудлуудыг юу ч биш санагдуулах болно.
Жинлүүр: Бэрхшээл саад гэнэт гарч ирнэ. Бүү бууж өг. Өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохирох төлөвлөгөөг боловсруул. Үр дүнг нь та удахгүй үзнэ. Гэр бүлийн хүрээнд хуучны таагүй асуудал дахин сөхөгдөж хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотнын хүнтэйгээ сайн ойлголцохыг хичээ.
Хилэнц: Энэ өдөр ямар ажил хэрэг анхаарал болгоомж шаардана. Бүх зүйлийг жин тан байлгахын төлөө бүү залхуур. Бага зэрэг анхаарал алдвал чухал ажил хэрэг хойшлогдож магадгүй. Хүйтэн, цасан шуургатай бол гэрээсээ хол явсны хэрэггүй. Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал сарниулах зүйл үзэж сонсох хэрэггүй. Харанхуйд онц шаардлагагүй бол битгий гараарай.
Нум: Оюун ухааны салбарт ажилладаг хүмүүсийн үйл ажиллагаа үр дүнтэй байна. Харин биеийн хүчний ажил хийдэг хүмүүс ачаалал ихтэй тул анхаарал болгоомжтой бай. Үл ялих зүйлд сатааралгүй гол зүйлдээ анхаар. Ажил дээр гаргасан алдаагаа засах гэж ихэнх цагаа барна. Биеийн хүч их зарцуулах ажил их хийхээс зайлсхий.
Матар: Нийгмийн салбарт идэвхийлэн оролцдог хүмүүст нэг шат дээш өгсөх боломж гарна. Боловсруулсан төлөвлөгөө болон өөрийн баримталдаг дүрмийг чанд мөрд. Хуучны найз нөхөд, түншүүдээ бүү гомдоо. Удахгүй та тэднээс тусламж гуйж магадгүй байна. Сонголт хийх шаардлага ажилд ч, хувийн амьдралд ч тулгарах бололтой.
Хумх: Хөрөнгө мөнгө хэмнэсэн ухаалаг худалдан авалт хийх бололтой. Илүү тэвчээртэй байх үе. Хайрын харилцаа танд аз жаргалтай байх боломжийг өгнө. Од эрхсийн зарим тохиол танд асуудал учруулах ч та нөхцөл байдлыг сайжруулах ямар нэг зүйл хийж чадна. Өөрийн ур чадварт эргэлзэх хэрэггүй.
Загас: Өмнө нь бодож, төлөвлөж байснаас өөр гэнэтийн боломж гарч ирж мэднэ. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл байх юм. Санаа нэгтэй ивээн тэтгэгчтэй байвал амжилтад хүрэх боломж нээгдэнэ. Санхүүгээ сэтгэл хөдлөлдөө бүү захируул. Удирдах ажил хийдэг хүмүүс хууль хяналтын байгууллагын шалгалтад өртөж магадгүй.