Цаг үеийн мэдээ

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/01/13 - 2025/01/19).

Хонь: Долоо хоногийн эхээр ажил амьдралын хэмнэл болон үүссэн нөхцөл байдал амарч тайвшрах боломжийг танд олгохгүй. Хэт санаагаар унахаас зайлсхий. Дотнын хүмүүстэйгээ харьцахдаа эерэг бөгөөд эелдэг байдлаа хадгал. Элдэв саад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт амжилт олно. Ажлаа цагт нь дуусгах хэрэгтэй ч хэт ачаалал авч, ядрахгүй байхыг хичээ. Удахгүй од эрхэс энэ ордны хүмүүсийн хичээл зүтгэлийг зүй ёсоор үнэлнэ. Харин долоо хоногийн дундуур та урьд нь олж харж байгаагүй гайхалтай боломжуудыг илрүүлэх болно. Шийдвэртэй алхам хийхэд бэлэн бай. Энэ үед мэргэжлийн ажилдаа амжилт гаргах үе. Таны цаг ирнэ. Ажил хэргийн саналыг зоригтой хүлээн авснаар танд ашигтай байх болно. Харин хайртай хосуудын харилцаанд үл ойлголцол үүснэ. Зарим хүмүүсийн дархлаа суларч, ханиад хүрэх магадлалтай. Ганц бие эрчүүд хайр дурлалын адал явдалтай учирч, болзоонд явна. Настай хүмүүсийн нэр хүнд олны дунд өсөх бол долоо хоногийн сүүлээр нягт нямбайгаар ажил хэргээ төлөвлөхийг од эрхэс зөвлөж байна. Цаашид тулгарч болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Хий хоосон хүсэл тэмүүлэлд бүү авт. Ингэх нь таны хувьд амьдралаа улам л хүндрүүлнэ. Гэр бүлийн амьдрал тогтвортой сайн байна. Та эелдэг даруу байснаар бусдаас сайн үнэлэлтийг авна.

Үхэр: Биеийн хүчний ажил хийх бол хашир, нягт нямбай ханд. Сөрөг сэтгэл хөдлөлд хөтлөгдөх юм бол амьдралын баяр баясгаланг мэдрэхгүй. Таны амжилтыг дарахыг олон хүн хичээх болно. Алдааг чинь өрсөлдөгч нар анхааралтай ажиглаж байна. Ажлаа сайн төлөвлө. Төлөвлөгөөгөө ягштал мөрдөхийг хичээ. Ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Харилцаа холбоо амжилттай байна. Гэхдээ албан тушаалаа буруугаар бүү ашигла. Бусдад чирэгдэл бүү учруул. Санхүүгийн асуудалтай байсан ч өр шир, албан татвараа хугацаанд нь төл. Олон нийтийн үйл ажиллагаа амжилттай болно. Худлаа амлалт өгөх нь осолтой. Зарим хандлага хуурмаг гэдгийг сайн сана. Сайхан сэтгэл, азтай учрал зүгээр л кинон дээр байдаг мэт мэдрэмж төрж магадгүй. Хов жив хөөцөлдсөн хүмүүстэй цагаа дэмий үрэх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү дэмий зүйлээс болж хайртай хүнтэйгээ муудалцах хэрэггүй. Ямар ч үед тэвчээртэй бай. Хэрүүл маргаанаас зайлсхий. Биеийн эрүүл мэндийг муутгах гол хүчин зүйл нь тааламжгүй харилцаа байх болно. Тайван байвал цаг үеийн хурцадмал байдал өөрөө дарагдана. Хайр сэтгэлийн мухардалд орсон харилцааг сэргээх үйл явдал болно. Хувийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цаг гарга. Хичээл зүтгэлийн хариуд хувь заяа танд тусална. Эрүүл мэндээ анхаар. Салхинд гарч, дуртай зүйлээрээ хичээллэ. Бие сэтгэл тань таагүй байсан ч өөдрөг сэтгэл харилцаагаа хэвийн авч үлдэхэд туслах бололтой.

Ихэр: Долоо хоногийн эхээр таны сэтгэл хөдлөл нь эрүүл мэнд болон санхүүгийн байдалд нөлөөлнө. Хийж дуусаагүй байсан уран бүтээлийн ажилд ахиц гарна. Гаднын нөлөөнөөс сэргийл. Хэн нэгэн таныг гүтгэж магадгүй. Зарим хүмүүсийн зөвлөгөөг үл тоосноор асуудалд орох магадлалтайг анхаар. Өөрийн зөн совинд итгэвэл мөнгө санхүүгийн бэрхшээлийг шийдэж, сэтгэлийн ханамж авна. Долоо хоногийн дундуур таны мэргэжил болон нийгмийн байр суурийг өөр түвшинд хүргэх мэдээлэл олж чадна. Ирээдүйгээ төлөвлөж, шинэ санаа оноог ажилдаа нэвтрүүл. Харин эрүүл мэнд эрсдэлд орж магадгүй. Халдварт өвчин тусч болзошгүй тул анхаар. Од эрхсийн байрлал санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тааламжтай байна. Харин долоо хоногийн сүүлээр аливаа гэнэтийн үйл явдлыг хэт сүржин хүлээж авах хэрэггүй. Удаан үргэлжилсэн таатай харилцаагаа бэхжүүлж өгөөмөр сэтгэл гарга. Гэр бүлийн арга хэмжээ зохиоход тохиромжтой. Хамаатан садангуудтайгаа харилцаагаа сайжруул. Мэргэжлийн, хариуцлагатай асуудлыг шийдэх боломжтой. Ямар ч ажлыг даван туулахын тулд амжилтаар өлсгөлөн бай.

Мэлхий: Зарим хийж амжаагүй ажлаа азтайгаар дуусгах магадлалтай. Санаачилгыг гартаа түлхүү авбал их зүйл бүтээнэ. Хий хардалт, хов жив ойрын хүрээлэлд зөрчил үүсгэнэ. Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх зэрэгт цаг гаргахад таатай байна. Та амжилттай яваа хүмүүсээс үлгэр дуурайл авах нөхцөл бүрдэнэ. Өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаар. Сэтгэл санааны байдал тань тогтворгүй байвал бүх юмнаас залхан, бусдаас алдаа дутагдал хайж эхлэх бололтой. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд сайн найз нөхдөөс тусламж авахад таатай. Хосууд хувийн амьдралтай холбоотой асуудлаас болж бие биеэ гомдоохоос болгоомжил. Уран бүтээлч хүмүүсийн алдар хүндтэй болох хүсэл их байна. Төрийн албанд ажилладаг мэлхийнхэнд албан тушаал дэвших алхам нь өндөр байр сууринд авчирна. Долоо хоногийн сүүл рүү танд хамаагүй асуудлаар маргаан үүсвэл бүү оролц. Санаа нийлдэг хүмүүсээс шаардлагатай туслалцааг хүлээн авна. Таны ажил хэргийг дэмжих судалгаа, мэдээлэл олоход тэд тусална. Од эрхэс танд өгөөмөр байдлыг амлаж байна. Магтаал сайшаал, бэлэг сэлт нь ямар ч харилцаа холбоонд нааштай хандлагыг авчирна. Таатай уур амьсгал өмнөх үеэс илүү байж, ажлаа амжилттай явуулахад тусална. Та хувийн амьдралаа хэвийн болгож, болж өгвөл их цаг зав зарцуулах нь дээр. Амьдралын зарим тав тухгүй байдалд үзүүлсэн гол нөлөө нь эдийн засгийн хүндрэл гэдгийг та ойлгоно. Та бууж өгөлгүй бүхий л боломжоо ашиглах хэрэгтэй. Орлого багассан ч эрэлт хэрэгцээ хаа нэгтээ байгаа гэдгийг ухаар.

Арслан: Долоо хоногийн эхээр сайн төвлөрөхгүй бол хийсэн ажил, гаргасан шийдвэр тань заавал эргэж буцах болно. Ажлын амжилтад багаар ажиллах байдал, санхүүгийн боломж, түншүүдийн харилцаа гол нөлөө үзүүлнэ. Зөвшөөрөхгүй гэж тооцож байсан саналаа зоригтой тавьж чадвал эерэг хариу сонсох боломж гарч ирж байна. Эрх мэдэлтэнтэй маргах хэрэггүй. Хувийн зорилгодоо хүрэх хүсэл зориг ихтэй байна. Харин долоо хоногийн дундуур өөрт ашигтай харилцаа холбоо тогтоох боломж гарна. Ямар ч бэрхшээл тохиолдсон нэмэлт ашиг олох боломжтой ажил хэрэгч холбоогоо өргөжүүл. Харилцаа муудсан хүмүүсээс ч ашигтай ажил хэргийн санал гарч болох тул бусадтай илэн далангүй харьцаад үзээрэй. Амьдралыг бодитоор хар. Шаардлагатай үед нь өөрийн зөн совинг дага. Таны эрүүл мэнд сэтгэл санааны байдал, амьдралын хэв маягаас шууд шалтгаалж байгаа тул эрүүл мэнддээ анхаар. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл дээр бодолтой, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Аливаа буруу бодолтой хүмүүсийн арга мэхэнд орохоос сэрэмжил. Амьдралд унах, сэхэх үе аль аль нь байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Хайр дурлалаа илчлэхэд тохиромжтой үе. Хосуудын харьцаа романтик байна.

Охин: Эрүүл мэндээ анхаар. Даарч хөрснөөс өвдөх магадлалтай. Амьдралын зөв хэмнэлтэй болоход анхаарал сайн тавь. Эрүүл, шинэ хоолоор өөрийгөө эмчилж сувил. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хий. Олны анхаарлын төвд байж чадахгүй бол урам хугарч, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ түр зуурын асуудал байна. Яаруу түргэн ааш гаргаж, эргэн тойрныхонтойгоо хэрүүл бүү хий. Уураа дотроо барьж, бусдад тайван харагдахыг хичээ. Асуудал бэрхшээлүүдээс зайлсхийж, зугтах гэсний хэрэггүй. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ алдахгүй бол зөв чиглэлээ дагаж чадна. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Төлөвлөсөн ажлаа сэтгэлийн хат гаргаж байж дуусгах хэрэгтэй болно. Тэвчээртэй байж зорилгодоо хүр. Удирдлагын зүгээс багагүй дарамт ирэх болно. Долоо хоногийн сүүл рүү ойр дотнын хүмүүсийн дэмжлэгээр та таагүй байдлыг хөнгөн өнгөрөөж чадна. Муу зүйлд ч сайн тал байдгийг олж харахыг хичээ. Ажилдаа дүн шинжилгээ хий. Уран бүтээл хийх, ном унших зэрэгт сайн. Гэр бүлдээ цаг зав гаргаад хамтдаа салхинд гаргаарай. Амжилттай, эрүүл байх үндэс нь дотнын хүмүүсийн тусламж, төрөл төрөгсдийн хайр энэрлийн оролцоо байх болно. Үр хүүхдүүдтэйгээ энгийн байдлаар ярилцах нь танд таашаал өгнө.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр зөрчил маргаан гарах магадлалтай тул та аль болох ойлголцохыг эрхэмлэж тэвчээрийг гарган бууж өгөхөд буруудахгүй. Дотнын хүнтэйгээ сайн ойлголцохыг хичээ. Зөвхөн хөрөнгө мөнгө таныг аз жаргалтай болгохгүй гэдгийг ухаарах үйл явдал тохионо. Чин сэтгэл, эрх чөлөө жинхэнэ аз жаргал авч ирнэ гэдгийг та ойлгоно. Тиймээс сэтгэл амар амьдрах арга зам ол. Төлөвлөсөн ажлуудаа шат ахиулж чадвал эрч хүч авна. Үр ашигтай салбарт ажиллахын төлөө тэмүүл. Харин долоо хоногийн дундуур цаг агаар хүйтэн байгаагаас болж таны эрүүл мэндийн асуудал хүндэрч болзошгүй. Мөн санхүүгийн асуудлаар буруу шийдвэр гаргах магадлалтай. Зөрчилтэй, өрсөлдөөнтэй байдлаас болж голдиролдоо орсон ажилд ч гэнэтийн саад гарна. Залуу хүмүүс хувийн амьдралдаа тогтсон нэг хүнтэй байх эсвэл олон романтик учрал хайх эсэхээ шийдэхэд анхаарал тавь. Амьдралдаа чухал шийдвэр гаргах үе. Эрүүл мэндээ анхаар. Долоо хоногийн сүүлээр өдөр тутмын ажлаасаа болж ядарч болзошгүй. Найз нөхдийн айлчлал эсвэл ойр дотнын хүний анхаарал зэрэг нь таны сэтгэл санааг өргөж, сайхан амрахад тус болно. Эрүүл агаарт гарч, цана чаргаар гулга. Оройг сонирхолтой кино үзэх, ном унших зэргээр тайван өнгөрүүл. Од эрхсийн нөлөө таны сэтгэл зүйд шинэлэг боловч тогтворгүй байдал илгээж буйг санаарай.

Хилэнц: Долоо хоногийн эхээр хариуцлага алдах байдалд өртөж болзошгүй байна. Ямар ч ажил хэрэг анхаарал болгоомж шаардана. Бүх зүйлийг жин тан байлгахын төлөө бүү залхуур. Эрч хүчтэй байх тул эрсдэлтэй зүйлд азаа үзэхийг хүснэ. Эрсдэлтэй наймаа, мөрийтэй тоглоомд бүү найд. Энэ нь төдий л таатай үр дүн авчрахгүй. Долоо хоногийн дундуур бусдын санаачилга, шүүмжлэлд тэвчээргүй хандах нь хамтын ажиллагаа, түншийн харилцааг ярвигтай болгоно. Хэрэгжиж байгаа дүрэм журмыг дагахгүй бол хэцүү байдалд орно. Зарим асуудлыг бүрэн таньж мэдээгүй байгаа бол буруу үзэл санаанд автах аюул тулгарч байна. Амьдрах нөхцөл байдлаа өөрчлөөд үз. Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэж сайн нягтал. Харин долоо хоногийн сүүлээр амьдралыг тань өөрчлөх гэнэтийн учрал тохиолдож болзошгүй. Бууж өгөлгүй өөрийн байр сууриа хамгаал. Таны нэр хүнд өсөхөд олон нийтийн арга хэмжээ, ажил хэргийн уулзалт тусална. Олон хүмүүст зориулан үг хэлж магадгүй тул сайн бэлд. Ажил амралтаа зөв зохицуулах шаардлага зүй ёсоор тулгарна.

Нум: Энэ долоо хоногт оюуны салбарт ажилладаг хүмүүсийн үйл ажиллагаа үр дүнтэй байна. Харин биеийн хүчний ажил хийдэг хүмүүс ачаалал ихтэй тул анхаарал болгоомжтой бай. Арилжаа наймаа хийх үед хэт сэтгэл хөдлөлд автахгүй байхыг зөвлөе. Мөн нэр төрийн хойноос явахгүй байх нь зөвдөнө шүү. Ажил хэрэг амжилттай байх боловч хөндлөнгийн оролцоо сөргөөр нөлөөлнө. Хийж гүйцэтгэсэн ажилдаа үүссэн асуудлыг тодруулж ажил хэрэгчээр зохицуул. Найз нөхдийн эсвэл ойр дотнын хүмүүсийн анхаарал халамж таны сэтгэл санааг өргөж, сайн амрахад тус болно. Ахуйн хэрэгцээний зарим асуудлаа амжилттай шийдэхэд хичээл зүтгэлээс гадна аз багагүй нөлөөлөх болно. Харин дотоод сэтгэлээ хүн бүрд битгий мэдэгдээрэй. Сэтгэл зүй тань тогтворгүй байна. Таагүй хүмүүс таныг муу зүйл рүү түлхэж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү эв найртай харилцаа давамгайлна. Хэрүүл маргаан асуудлыг улам л хурцатгана. Тиймээс эвлэрэхийг эрхэм болго. Нэгэн хэвийн, түгжигдмэл байдалд бүү авт. Хэрвээ та хаагдмал сэтгэлгээн дотроо нуугдаж ил гарахыг хүсэхгүй бол бүх чухал үйл явдал таны хажуугаар өнгөрөх болно. Эрч хүч буурна. Хэт ачаалалтай оюуны болон биеийн хөдөлмөрөөс татгалз. Гадуур гарч амьдралынхаа амтыг мэдэр. Хамгийн дотнын хүнтэйгээ уулзах цаг зав гарга.

Матар: Долоо хоногийн эхээр аз ивээж, гэнэтийн үйл явдлаас орлого олох боломж гарч ирнэ. Хөрөнгө мөнгө хэмнэсэн ухаалаг худалдан авалт хийх бололтой. Хайрын харилцаа танд аз жаргалтай байх боломжийг өгнө. Од эрхсийн зарим тохиол танд асуудал учруулах ч та нөхцөл байдлыг сайжруулах ямар нэг зүйл хийж чадна. Хамт ажиллагсадтайгаа сайн харьцаатай байхыг хичээ. Долоо хоногийн дундуур аливаа харилцаанд болгоомжтой ханд. Сайн сайхан хүсэл мөрөөдөл, санаа бодлууд биеллээ олж магадгүй. Ажил дээр ч гэр орондоо ч сэтгэл санаагаа тайван, эмх цэгцтэй байлга. Дутуу дулимаг алхмаас болж ажил төрлөө үр дүнгүй болгохгүйн тулд эртнээс төлөвлө. Харин долоо хоногийн сүүлээр гэр орны амар тайван байдал таны эерэг энергийг сэргээж, эрүүл мэнд сайн байхын үндэс болно. Их ажлаас түр зуурын амсхийх боломж гарна. Залхуурч төвөгшөөснөөс болж асуудал гаргавал танд хожим гай болно. Та хүн бүхэнд талархдаг гэдгээ харуул.

Хумх: Долоо хоногийн эхээр аз ивээж, гэнэтийн үйл явдлаас орлого олох боломж гарч ирнэ. Хөрөнгө мөнгө хэмнэсэн ухаалаг худалдан авалт хийх бололтой. Хайрын харилцаа танд аз жаргалтай байх боломжийг өгнө. Од эрхсийн зарим тохиол танд асуудал учруулах ч та нөхцөл байдлыг сайжруулах ямар нэг зүйл хийж чадна. Хамт ажиллагсадтайгаа сайн харьцаатай байхыг хичээ. Долоо хоногийн дундуур аливаа харилцаанд болгоомжтой ханд. Сайн сайхан хүсэл мөрөөдөл, санаа бодлууд биеллээ олж магадгүй. Ажил дээр ч гэр орондоо ч сэтгэл санаагаа тайван, эмх цэгцтэй байлга. Дутуу дулимаг алхмаас болж ажил төрлөө үр дүнгүй болгохгүйн тулд эртнээс төлөвлө. Харин долоо хоногийн сүүлээр гэр орны амар тайван байдал таны эерэг энергийг сэргээж, эрүүл мэнд сайн байхын үндэс болно. Их ажлаас түр зуурын амсхийх боломж гарна. Залхуурч төвөгшөөснөөс болж асуудал гаргавал танд хожим гай болно. Та хүн бүхэнд талархдаг гэдгээ харуул.

Загас: Санаа нэгтэй ивээн тэтгэгчтэй байвал амжилтад хүрэх боломж нээгдэнэ. Санхүүгээ сэтгэл хөдлөлдөө бүү захируул. Удирдах ажил хийдэг хүмүүс хууль хяналтын байгууллагын шалгалтад өртөж магадгүй. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Ашиг орлого боломжийн олно. Харин хэт их ашиг хонжоо бүү хар. Гэнэтийн орлого олбол яаран баярлах хэрэггүй. Дарга удирдлагадаа гаргасан шинэ санаагаа танилцуулах боломж гарна. Ажлын хамт олонтой харьцах харилцаагаа сайн хянах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх зэрэгт цаг зав гаргахад таатай байна. Та амжилттай яваа хүмүүсээс үлгэр дуурайл авах хэрэгтэй. Эргэн тойронд сонирхолтой нөхцөл байдал бүрдэнэ. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд таатай үе. Гэр бүлийн чухал асуудлаа хоорондоо ярилцаж эхэл. Гарсан маргаан зөрчлөө тайван замаар шийд. Өөрийн дуртай зүйлдээ хайртай хүнээ хүчээр татан оролцуулах гэж бүү оролд. Харин эсрэгээрээ түүний сонирхлыг хүндлэн дагах нь хүндлэл, итгэлцлийг нэмэгдүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү бизнес эрхлэгч нар ямар ч нөхцөл байдалд бэлэн бай. Харин хар цагаан хэл амнаас болгоомжтой байгаарай. Яаруу шийдвэр эвгүй байдалд оруулна. Өмнөх алдаа сөхөгдөнө. Хэсэгтээ олны хэл амнаас хол байх нь олон бэрхшээлтэй асуудлаас зайлсхийх боломж олгоно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ ажлаа дуусгах эрч хүчтэй бай. Өр зээлээ төлж дуусга. Гадаад явах эсвэл аялалд гарах гэж байгаа бол өөрт хэрэг болох юуг ч анхаарлаас гадуур үлдээлгүй, төлөвлө. Од эрхэс хувийн бэлтгэлээ сайн хангахыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа