УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.01.13/ хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын 4 дүгээр багц ажил болон магадалшгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл, “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл”, “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” зэргийг хэлэлцэж үзэл баримтлалын хүрээнд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж шийдвэрлэлээ.
Мөн “Хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ үр дүн болон санал зөвлөмж”-ийн талаарх танилцуулга, мэдээллийг сонслоо.