Монгол Бөхийн Өргөөнд Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн 128 бөхийн барилдаан боллоо. Энэ үеэр Улсын харцага Г.Ганхуягаас тодрууллаа. Тэрээр:
-Өнөөдөр чансаа өндөр сайхан барилдаан болж байна. Бөхчүүд сайн байна. Манай чөлөөлт бөхийн улсын аварга дөхчихсөн байгаа. Энэ сарын 19-нд болно. Тэнд бэлдээд байгаа. Тиймээс айхтар дээшээ шазайтал барилдъя гэсэн бодолгүй байна. Гэхдээ энэ сайхан барилдаанд байгаа нөөц бололцоо, хүч чадлаа дайчлаад барилдъя гэсэн бодолтой байна. Өнгөрсөн жил сайхан барилдаж, зургаа даван харцага цолоо баталсан. Энэ жилийн наадмаар дээшээ барилдаж, заан цол авчихъя гэсэн бодол байна гэсэн юм.