Жүдо бөхийн олон улсын шүүгч Т.Энхцэцэг шавиа зодсон гэх асуудал үүсээд байна. Тухайн асуудлаар тодрууллаа.
Цагдаагийн байгууллагад 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 22:07 цагт Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо Бөхийн өргөөнд “Багш намайг зодчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодруулахад
“Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учир одоогоор холбооноос ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Шалгалтын дараа холбооны зүгээс ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэнэ” гэв.
Тухайн өдөр юу болсон талаар дуудлага мэдээлэл өгсөн иргэн Х-аас тодруулахад
“Би эмнэлэгт өнгөрсөн 5 дахь өдрийн орой хэвтсэн. Энхцэцэг багш надтай холбоо тогтоох гэж оролдсон. Би хариу өгөөгүй. Одоогоор эмчилгээтэй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Т.Энхцэцэг багшаас тухайн үед юу болсон талаар тодруулах гэсэн боловч тэмцээнээр ОХУ-ыг зорьжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Х нь Т.Энхцэцэг дасгалжуулагч 2008-2009 оноос багш шавийн барилдлагатай болжээ. Х нь жүдо бөхөөр хичээллэж байгаад хүнд бэртлийн улмаас зодог тайлж, Гүрү дожо дэвжээний туслах дасгалжуулагчаар ажиллах болсон байна. Тухайн үед шавь нарын асуудлаас болж маргалдсан байж болзошгүй ажээ.
2025-01-14
Ер нь боловсролгүй мангар хүмүүс нэгнээ хөнөөж байж ухаардаг шүү.
2025-01-14
хүн зоддог буруу л даа гэхдээ сүртэй гэмтэл аваагүй бол ярилцаж ойлглцох хэрэгтэй дээ дахиад энэ жү догээр ажиллах бол
2025-01-14
энхцэцэгийг их чамбай сайн шүүгч гэж бодсон юм даа хүнд гар хүрнэ гэхээр сонин санагдаад байх юмаа
Иргэн
2025-01-14
Сайн дасгалуулагч ч бай, Дэлхийн аврага ч бай. Эр ч бай эм ч бай хүний биед дураараа хүрдэг муухай бүдүүлэг зангаа больчихлдоо!😡
Judo
2025-01-14
Жудо бөхийн холбоонд дүрмээ мэддэггүй шударга бус шүүгч нар ажилладаг, тэмцээнд орох хүсэлтэй хүүхэд бүрээс насанд хүрсэн тамирчин гишүүний нэг адил холбооны татвар 50.000 төгрөг шаардаж авч байгаа нь арай шударга бус байна
Judo
2025-01-14
Жудо бөхөөр хичээллэх тэмцээнд орох хүсэл сонирхолтой хүүхэд бүрээс 50,000. ₮ шаадраж өгөхгүй бол ямарч тэмцээнд оруулахгүй байна. Ийм бж болдыму, хүүхдээс ийм татвар авах нь зөв үү, жудр бөхөөр хичээллэсэн л бол холбоонд татвар төлөх юмуу
Зочин
2025-01-14
Унаа,хоол ундны... гээд зардал гардаг л байх Хэтрүүлж нэхээд байвал болохгүй
e
2025-01-14
Ern bol ali ali taltaishvv zvw zvgeer bsan hvnii alagadahgvinl lawtai
Зочин
2025-01-14
Чин сэтгэлээсээ багшийн ажлаа хийж л байсан байх Гэсэн ч одоо багш нар хүний хүүхдээс 3-5м зайтай байх нь зөвдөх байх Хүүхдүүд зориуд өдөх нь ч бий Таван үг хэлсгээд багш танд зориулж хэлсэн үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд Ёс зүйн зөвлөлийн хурлаар хүүхдээ аав ээжтэй нь оруулах нь зөв байх
Зочин
2025-01-14
Чихэр жимс ундааны хүүхдүүд маань бие махбодын хувь маш хэврэгхэн ,хэл үг нь маш доромж утгатай мөртлөө ойртоход л өмдөндөө шээчих гээд зүрх нь бэлбэгнээд байх тул үг хэлээрээ зөвийг нь хэлсгээд байхад тухайн үедээ биш ч бага багаар засраад байдаг шүү
Зочин
2025-01-14
Унаа,хоол ундны... гээд зардал гардаг л байх Хэтрүүлж нэхээд байвал болохгүй
Зочин
2025-01-14
Хоол ундны зардал мандатын мөнгөөр болдог байгаа шүү
Зочин
2025-01-14
Хоол ундны зардал мандатын мөнгөөр болдог байгаа шүү