Цаг үеийн мэдээ

Хүмүүнлэгийн ухааны дээд боловсролыг Европын стандарт, судалгаа, практикт нийцүүлэн дижитал хүмүүнлэгийн чиглэлд сайжруулах зорилготой АРТЕСТ төсөл Европын холбооны  Ерасмус Плас хөтөлбөрийн санхүүжилттэйгээр 2021 оноос хэрэгжин 2024 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Герман улсад, 2025 оны 01 сарын 10-ны өдөр Монголд хаалтын уулзалтуудаа хийлээ.

Төсөлд Европын талаас Герман, Итали, Кипр, Грекийн 5 их сургууль, Монгол улсаас Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Соёл урлагийн их сургууль гэсэн 5 их сургууль хамрагдлаа. Төслийн хүрээнд оролцогч сургуулиуд олон улсын оюутан солилцоо бүхий магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, ахисан түвшний оюутнууд тус хөтөлбөрт хамрагдсанаас гадна хамтдаа жижиг төслүүд дээр ажиллан бүтээлүүдээ дундын дижитал лабораторид байршуулсан.

Германы Кольнын их сургууль дээр зохион байгуулагдсан төслийн хаалтын уулзалтад төслийн удирдлага, зохицуулагч нар хамрагдсан бөгөөд төслийн чанарын баталгаажуулалт, үр дүнгийн талаар санал солилцлоо.

Европт болсон уулзалтын дараа 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус төсөлд Монгол талаас оролцогч их, дээд сургуулиуд хаалтын уулзалтаа Хүмүүнлэгийн Ухаан Их Сургууль дээр зохион байгууллаа.

Хаалтын үйл ажиллагаанд олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан ахисан түвшний магистрантууд оролцож, баг багаар өөрсдийн ажилласан жижиг төслүүдийн үр дүнг танилцуулан оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Оюутнуудын ажилласан жижиг төсөл, бүтээсэн бүтээлүүдийн танилцуулгыг https://www.humanities.edu.mn/post/artest2025 холбоосоор орж үзнэ үү.

 

Хэлэлцүүлгийг ШУТИС-ийн доктор (Ph.D), дэд проф П.Цэрэнчимэд нээж үг хэлснээс гадна хэлэлцүүлэгт Боловсролын яамны дээд боловсролын газрын шинжээч Э.Батсэлэм оролцож, төслийн үр дүнг сайшаан хүлээн авлаа.

Соёлын өв, археологийн олдворыг дижитал хэлбэрт шилжүүлэх, машин сургалт, автомат орчуулгын программыг хөгжүүлэн тэдгээрийн тайлбарыг олон хэл уруу хөрвүүлэх төслүүд дээр оюутнууд маань ажиллаж, хамтын бүтээлээ дундын дижитал лабораториудад байршууллаа.

Хэлэлцүүлгийг хааж Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн академик чиглэл эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), проф С.Эрдэнэтуул төслийн үр дүн, цаашдын тогтвортой байдал, хамтын ажиллагааны талаар үг хэллээ.

Энэ хугацаанд амжилттай хамтран ажилласан Европын их сургуулиуд, Монгол улсын их сургуулиуд болон бусад бүх талуудад талархал илэрхийлье!

The ARTEST project, funded by the European Union’s Erasmus Plus program, has officially concluded.

Launched in 2021, the project aimed to enhance higher education in the humanities in alignment with European standards, focusing on research and practices in the field of digital humanities. The closing meetings for the project took place in Germany from December 17-19, 2024, and in Mongolia on January 10, 2025.

The project involved five universities from Europe—Germany, Italy, Cyprus, and Greece—and five universities from Mongolia, including the National University of Mongolia, Mongolian University of Science and Technology, University of the Humanities, Otgontenger University, and Mongolian National University of Art and Culture. Through this initiative, the participating institutions developed a master's program that included international student exchanges, allowing advanced students to collaborate on small projects and share their work in a common digital laboratory.

During the closing meeting at the University of Cologne in Germany, project management and coordinators gathered to discuss the quality assurance measures and outcomes of the project.

Following the meeting in Europe on January 10, 2025, the universities involved in the project from Mongolia held their closing meeting at the University of the Humanities.

Advanced master's students participating in the international student exchange program attended the closing ceremony, where they presented the results of their projects and shared the knowledge and experiences gained through the exchange. For details on the implemented projects and works created by the students, please visit the link https://www.humanities.edu.mn/post/artest2025eng

The discussion was opened by Dr. P.Tserenchimed, Associate Professor at the Mongolian National University of Science and Technology. Mr. E.Batselem, an expert from the Ministry of Education's Higher Education Department, also participated and welcomed the project's outcomes.

Throughout the project, students worked on various initiatives including digitizing cultural heritage and archaeological artifacts, developing machine learning applications, and creating automatic translation programs. They also translated project descriptions into multiple languages and shared their collaborative work in digital laboratories.

In closing the discussion, Prof, Dr. S.Erdenetuul, Deputy Director for Academic Affairs at the University of the Humanities, highlighted the project's results, its future sustainability, and prospects for ongoing cooperation.

We would like to express our gratitude to the European universities, Mongolian universities, and all other parties who have successfully collaborated during this period!


Таны сурталчилгаа