2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та урьд нь олж харж байгаагүй гайхалтай боломжуудыг илрүүлэх болно. Гэвч та тогтворгүй байдлаасаа болж алдаа гаргах магадлалтай. Уян хатан бай. Шийдвэртэй алхам хийхэд бэлэн бай. Энэ үед мэргэжлийн ажилдаа амжилт гаргах үе. Таны цаг ирнэ. Ажил хэргийн саналыг зоригтой хүлээн авснаар танд ашигтай байх болно.
Үхэр: Өнөөдөр ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Харилцаа холбоо амжилттай байна. Гэхдээ албан тушаалаа буруугаар бүү ашигла. Бусдад чирэгдэл бүү учруул. Санхүүгийн асуудалтай байсан ч өр шир, албан татвараа хугацаанд нь төл. Өөрийн дотоод ертөнцөд дүгнэлт хий. Өмнөх сургамжаа үргэлж санаж яваарай.
Ихэр: Энэ өдөр таны мэргэжил болон нийгмийн байр суурийг өөр түвшинд хүргэх мэдээлэл олж чадна. Ирээдүйгээ төлөвлөж, шинэ санаа оноог ажилдаа нэвтрүүл. Сайн дурын буяны үйлсэд нэгд. Өнөөдөр чухал ажлаа түргэн амжуулаад өөрийгөө зугаацуулах цаг гарна. Харин эрүүл мэнд эрсдэлд орж магадгүй. Халдварт өвчин тусч болзошгүй тул анхаар.
Мэлхий: Урьдчилсан байдлаар хийсэн тохиролцоогоо удаан хугацааны гэрээ хэлцэл болгохыг хичээнэ. Сэтгэл санааны байдал тань тогтворгүй байвал бүх юмнаас залхан, бусдаас алдаа дутагдал хайж эхлэх бололтой. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд сайн найз нөхдөөс тусламж авахад таатай. Хосууд хувийн амьдралтай холбоотой асуудлаас болж бие биеэ гомдоохоос болгоомжил.
Арслан: Өөрт ашигтай харилцаа холбоо тогтоох боломж гарна. Ямар ч бэрхшээл тохиолдсон нэмэлт ашиг олох боломжтой ажил хэрэгч холбоогоо өргөжүүл. Харилцаа муудсан хүмүүсээс ч ашигтай ажил хэргийн санал гарч болох тул бусадтай илэн далангүй харьцаад үзээрэй. Өнөөдөр хайр дурлалтай холбоотой асуудал дээр алдаа гаргахгүйг хичээ.
Охин: Асуудал бэрхшээлүүдээс зайлсхийж, зугтах гэсний хэрэггүй. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ алдахгүй бол зөв чиглэлээ дагаж чадна. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна.
Жинлүүр: Үр ашигтай салбарт ажиллахын төлөө тэмүүлнэ. Мөнгөндөө гамтай хандаарай. Хувийн зохион байгуулах болон уран бүтээлч авьяас чадвараа ил харуулах гэж яарсны хэрэггүй. Бусдад уруу татагдахгүй байхыг хичээ. Цаг агаар хүйтэн байгаагаас болж таны эрүүл мэндийн асуудал хүндэрч болзошгүй.
Хилэнц: Бусдын санаачилга, шүүмжлэлд тэвчээргүй хандах нь хамтын ажиллагаа, түншийн харилцааг ярвигтай болгоно. Эрсдэлтэй наймаа, мөрийтэй тоглоомд бүү найд. Зугаа цэнгэлтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас багагүй мөнгөө алдаж болох юм. Ямар нэгэн тооцооны алдаа гарна. Зарим хүмүүс буруу алхам хийж болзошгүй.
Нум: Хийж гүйцэтгэсэн ажилдаа үүссэн асуудлыг тодруулж ажил хэрэгчээр зохицуул. Алхам тутам анхаарал хяналт шаардах өдөр. Өдөр тутмын ажлаасаа болж ядарч болзошгүй. Найз нөхдийн эсвэл ойр дотнын хүмүүсийн анхаарал халамж таны сэтгэл санааг өргөж, сайн амрахад тус болно.
Матар: Өнөөдөр та эв найртай, дулаан уур амьсгалтай орчинд байж ажлаа хялбархан амжуулж чадна. Урьдчилан тооцоогүй саад гарсан ч таны өөдрөг сэтгэлийг унтрааж чадахгүй. Та яарч сандарч байгаа бол үүндээ сайн анхаарах хэрэгтэй. Асуудлын үндсэн шалтгааныг бүрэн тодорхойлсон нь дээр.
Хумх: Чухал зүйлд зарим үед буулт хийж бай. Байр сууриа өсгөхийн тулд шаардлагатай үед дарга удирдлагын зааврыг үг дуугүй дага. Хамт ажиллагсадтайгаа сайн харьцаатай байхыг хичээ. Цухалдуу дүрсхийсэн, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх магадлалтай. Ийм байдлаас сэргийлж дотоод сэтгэл санаагаа төвлөрүүл
Загас: Эрч хүч болон бусдыг өөртөө татах байдал нэмэгдэнэ. Ашиг орлого боломжийн олно. Гэнэтийн орлого олбол яаран баярлах хэрэггүй. Өөрийн дуртай зүйлдээ хайртай хүнээ хүчээр татан оролцуулах гэж бүү оролд. Харин эсрэгээрээ түүний сонирхлыг хүндлэн дагах нь хүндлэл, итгэлцлийг нэмэгдүүлнэ. Урьдын мөрөөдөж байсан зүйлсийн зарим хэсэг бодит байдал болно.