Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. 

2024 оны 12 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.65 сая төгрөг болж,   Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.72 сая төгрөгийн үнэтэй байна.

ШИНЭ ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ

2024 оны 12 дугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2

2024 оны 12 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.27 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.90 сая төгрөгийн үнэтэй байна.

ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ

2024 оны 12 дугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2

2024 оны 12 дугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 33.2 хувь (1150.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 10.3 хувь (438.0мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд    Сүхбаатар дүүрэгт  36.9 хувь (1589.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянзүрх дүүрэгт 12.0 хувь (409.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. 

Таны сурталчилгаа