Цаг үеийн мэдээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд даваа гарагт /2025.01.13/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ерөнхий хяналтын сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дэд хэлэлцүүлгийг товыг зарласан. 

Ажлын хэсгээс: 

- Агаарын бохирдол утааны асуудлаар хүн амын эрүүл мэндтэй холбоотой дэд хэлэлцүүлэг,

- Эрх зүйн орчин бодлогын хэрэгжилт, шийдвэрүүдийн үр дүн, төсвийн зарцуулалт хэлэлцүүлэг, 

- Зуух түлшний технологи сэдвүүдээр гурван дэд хэлэлцүүлгийг үндсэн хэлэлцүүлгийн өмнө зохион байгуулна. 

Өнөөдөр “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” хэлэлцүүлэг төрийн ордонд 14:00 цагт эхэлнэ. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахална.

Таны сурталчилгаа