Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ...  дүгээр багт иргэн О-ийн эзэмшлийн залгаа 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03:57 цагт аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа 5 ханатай 2 гэр шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн О /31 настай, эрэгтэй/, иргэн Т/ 28 настай, эмэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Таны сурталчилгаа