Цаг үеийн мэдээ

БНСУ-ын мөрдөгчид Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнөө өглөө /2025.01.15/  ордноос нь баривчилж, байцаалт авахаар авч явжээ.  

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн мөрдөн шалгах газраас /CIO/ мэдээлснээр, Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг /БНСУ-ын цагаар/ 10:33 цагт гүйцэтгэсэн байна. 

Юн Сог Ёлийг суулгасан автомашин ба дагалдах цуваа Сөүлийн төв дэх ерөнхийлөгчийн ордноос гарч, тус хотоос өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-ын төв байрыг зорьжээ. 

Таны сурталчилгаа