Цаг үеийн мэдээ

Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр таалал төгслөө. 

Тэрбээр 1942 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төржээ. 

П.Очирбат нь

1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн,

1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер,

1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд,

1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд,

1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга,

1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд,

1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга,

1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, /Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу/ 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч,

1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч,

1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга,

2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байв.

П.Очирбат нь 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн,  ШУА-ийн гишүүн, Академийн тэргүүлэгч гишүүн, 2010 оноос “Энержи ресурс”-ийн Удирдах зөвлөлийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэдэг байв.         

Пунсалмаагийн Очирбат нь 2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одонг хүртсэн анхны төрийн зүтгэлтэн болсон юм. Тэрбээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн, академич цол хэргэмтэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбатад “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд  Монгол Улсын Төрийн шагнал /Соёрхол/ 2022 оны 7-р сард хүртээсэн билээ. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Таны сурталчилгаа