"Бүжинмед" хүүхдийн эмнэлгийн эмч Б.Мөнгөнчөдөртэй ярилцлаа.
-Энэ жилийн тухайд ханиад томууны хүндрэл хэр байгаа вэ?
-3-5 настай цэцэрлэгт яваад хэдэн жил ханиад үзчихсэн хүүхдүүд, вакциндаа хамрагдсан хүүхдүүдийн хүндрэл нь хамаагүй бага байгаа. Жил болгоны 9-10 саруудад ханиад томуугийн вакцин хийлгэдэг. Тэр үед эцэг эхчүүд гараа өргөөд л хүүхдэдээ вакцин хийлгэчих хэрэгтэй. Вакцин эсэргүүцдэг хүмүүс аягүй их байдаг. Хийлгэвэл яах бол, хийлгэхгүй бол яах бол гээд. 2009 онд дэгдсэнээсээ хойш энэ вакцин маш олон судалгаатай хийгдсэн байгаа. Бараг дэлхийн зуугаад улсад хийгдэж байгаа. Нотолгоо судалгаатай хийгдээд, туршигдаад манай улсад ч олон жил туршигдсан. Хийлгэчихсэн нь дээр.
Вакцинд хамрагдаж чадаагүй 2-3 сартай хүүхдүүд хатгаа нь амархан хүндэрч эмнэлэгт хэвтэх тоо их байсан. Эдгээр хүүхдүүд ханиад хүрээд 1-2 хоног ханиасан гээд л орж ирдэг. Тэгтэл уушгинд нь хатгаа сонсоод эхэлчхэж байгаа юм. Хатгаа болоод хүндэрчихсэн чих нь бүүр идээлж хүндрээд байгаа. Зарим хүүхэд уушгины буглаа болж хүндэрч байгаа юм. Бараг унтаад босоход хүндэрчхээд байна. Уушгины хатгаа нь бүүр буглаа руу хүндэрч байгаа гэсэн үг. Амь насанд аюултай бүүр мэс заслын эмчилгээ шаарддаг тийм хүндрэл байх нь байна.
-Ханиад хүндэрсэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ханиадны хүндрэлийг эцэг эхчүүд гэртээ хүлээж суух ер нь шаардлагагүй. Эцэг эхчүүддээ хэлье. Хүүхэд нь амьсгаадах халуун нь буухгүй байх, таталт өгөх, уусан бүхнээ бөөлжих гээд ямар нэгэн байдлаар зовиурууд нь эмийн эмчилгээ аваад эмчид үзүүлээд намдахгүй бол яаралтай үзүүлэх шаардлагатай. Хүүхдүүд нас бага байх тусмаа 2 хоногийн дотор л хатгаа болж хүндэрч байна. Заавал эмнэлэгт хэвтэх шаардлагатай энэ үед. Одоо эмч олдохгүйн зовлонгүй болсон. Аль болохоор л эмчид үзүүлэх хэрэгтэй.
-Агаарын бохирдол ханиад, томуунд нөлөөтэй юу?
-Орчны бохирдлоос ханиад томууны өвчлөл шууд хамааралтай. Шуугиан гэж зүйл байдаг. Ийм үед хүүхдүүдийг бүүр лагерьтай бол лагерь дээр хөдөөтэй бол хөдөө гарч эмчилгээгээ хийлгээрэй. Бид нарын хувьд болбол эрүүл агаар эм л гэсэн үг. Хотоос зайдуу тийм эрүүл агаартай орчинд байхыг хичээдэг. Зарим эцэг эхчүүд лагерь дээрээ өвөлжих жишээний. Хотын утаатай бүсд байгаа тохиолдолд гарахдаа хөөрхөн жижиг маск зүүлгэвэл тоос тоосонцрыг бүгдийг нь шүүгээд л авна гэсэн үг.
-Эмнэлэгээр яваад ханиад нь хүндрээд ирлээ гэж зарим эцэг эхчүүд ярьдаг...
-Манай хүүхэд нэг өөр төрлийн вирус авчихсан. Нэг тасагт байгаа өөр айлын хүүхэд томуугийн вирус авчихсан байлаа гэж бодъё. Энэ 2 хүүхэд хоёулаа эмнэлэгт нэг өрөөнд хэвтлээ. Энэ үед өнөөх хоёр хүүхэд вирусээ солбиж халдвар авдаг. Ханиад л гэхэд 200 төрлийн вирус бий. Солбиж аваад нэг вирустэй байсан хүүхэд чинь 2 вирустэй болно гэсэн үг. Тэгэхээр хөнгөн ханиадтай ирсэн хүүхэд чинь өөр хүнд ханиад аваад эмнэлгээс явах боломжтой. Эмнэлгийн орчинд ирэхдээ хүүхдээ хамгаалахын тулд маск зүүгээд, хамартаа оксфициллин випироны мазь гээд хамгаалдаг тоснуудаа түрхэж явах хэрэгтэй.
-Сургууль амарснаар ханиад томууны өвчлөлийн тоо буурсан уу?
-Сургууль цэцэрлэгийн холигдсон байдал ханиад шуухинааны вирус тарж өвчлөхөд нөлөөлж байна. Сая сургууль амрахад мэдрэгдсэн. Хүүхдүүд холилдохоо болиод 7 хоноход өвчлөл бараг алга болчихож байна. Өдөртөө цөөхөн хүүхэд үзлэгээр ирж байгаа. Анзаараад харах нь ээ коронагийн үе шиг маскаа зүүх шаардлагатай байна. Эцэг эхчүүд ханиад томуу хүйтнээс болж байна гээд л ойлголттой гүйгээд байгаа. Тэгэхээр ханиад чинь өөрөө вирусийн халдвар байдаг байх нь.