Цаг үеийн мэдээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан.

Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.

Мөн Ерөнхийлөгч асан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх ёслолын арга хэмжээ болох бөгөөд энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж зохицуулалт хийх юм.

Тодруулбал, энэ баасан гарагт буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр доорх байршлуудад түр хугацаанд замын хөдөлгөөн хязгаарлана. 

Таны сурталчилгаа