Улсын Их Хурлын 2024 оны Намрын ээлжит чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
· Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ./
· “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
· “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хаалт
2025-01-23
Yug