Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүлэхийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, шийдвэрлэлээ.
Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Монгол Улсын Засгийн газрын Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журамд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалах зорилгоор гудамж, талбайг нэршүүлдэг” хэмээн онцоллоо.
BAT
2025-01-23
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол [email protected] хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.