Цаг үеийн мэдээ

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн № 11/Т/2025 тогтоолоор зарим уяачдыг улсын цолонд мэдүүлэв. 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11-р зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны дүрмийн 6-р зүйлийн 6.7.11 дэх заалт, 9-р зүйлийн 9.6, 9.7 дахь хэсэг, Тэргүүлэгч гишүүдийн 2025 оны 01-р сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолонд горилон ирүүлсэн баримтыг  хэлэлцээд доор дурдсан уяачдыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзлыг хангасан гэж тооцсугай. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ:

1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайхан

2. Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэрэгийн Цогтсайхан

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ:

1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Баттулгын Сүхбаатар

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн Баярсайхан

3. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадорж

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн уугуул Далайн Батбаяр

2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаа

3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагва

4. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баттулгын Наранбат

5. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнэ

2. Дээрх нэр бүхий уяачдад улсын цол олгуулахаар тодорхойлж, Тэргүүлэгчдийн хурлын тогтоол болон холбогдох баримтын хамт Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороонд өргөн мэдүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаярт даалгасугай.

Таны сурталчилгаа