Цаг үеийн мэдээ

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу, УИХ-аас Утааны талаарх ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэхүү ажлын хүрээнд 3 удаагийн дэд хэлэлцүүлэг зохион байгуулагдахаар болсон бөгөөд гурав дахь хэлэлцүүлэг "Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" сэдвээр ирэх лхагва гарагт буюу 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 14:00 цагт болно. 

Хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл та бүхнийг оролцохыг урьж байна.

Хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх:

Хүсэлтийг  2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-261240, 99680844, 99107510, Email:[email protected]/

Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай. Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.

Таны сурталчилгаа