Цаг үеийн мэдээ

Энэ 7 хоногийн /2025.02.03-02.09/ 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ долоо хоногт хуучин ажил хэргийн асуудлууд босож ирнэ. Өр зээлээ цагт нь төл. Хууль зөрчсөн үйлдлээс болж хяналт шалгалтын байгууллагынхантай холбогдож болзошгүй. Уран бүтээлч хүмүүс шинэ бөгөөд сонирхолтой зүйлтэй танилцах боломж гарна. Хэт нэг хэв загварт баригдахаас сэргийлж, хөгжилтэй зүйлээр алжаалаа тайл. Худал мэдээ таныг хямрааж болзошгүй тул эх сурвалжийг сайн нягтал. Хий хоосон зүйлд санаа бүү зов. Хамтрагч нартайгаа харьцах харьцаанд зөрчилдөөнтэй байдал үүсэх боловч удахгүй ашигтайгаар шийдэгдэнэ. Бусдад тусламж үзүүлж сайхан сэтгэлээ ил гарга. Буруу зуршлуудаасаа хагацах төлөвлөгөө хэрэгтэй. Биеэ эрүүлжүүлэх арга хэмжээ ав. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн таагүй нөлөөгөөр хувийн амьдралд өөрчлөлт гарна. Биеийн эрүүл мэнд таагүй байгаагаас болж сэтгэл санаа тавгүйтнэ. Ийм үед өөртөө тайвшрах тунгаан бодох цаг гарга. Гэхдээ өнгөрсөн үйл явдлуудыг харамсан дурсах хэрэггүй. Хэрвээ та өөрийгөө шинээр нээж чадвал удахгүй аз жаргалтай баяр хөөртэй болно. Албан тушаал ахих боломж гарна. Боломжийг алдалгүй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийл. Алдсан боломж ахиж олдохгүйг бүү март. Ганцаардах хандлага илрэх тул та эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг өөрийн татахыг хүсэж магадгүй. Харин сайн танихгүй хүнд нууцаа дэлгэхээс болгоомжил. Асуудлыг өөр талаас нь хар. Харин өөрийн ажлын санаа, төлөвлөгөөг бусдад битгий ярь. Илүү үг хэзээ нэг цагт гай болно. Өөрийн бодсон санаснаа гүйцэлдүүлэхэд тань хамгийн их түшиг болох хүнээ олох болно. Түүнийгээ дутуу үнэлэх хэрэггүй.

Үхэр: Энэ долоо хоногт шинэлэг үйл ажиллагаа явуулахад сайн. Шинэ ажил эрхлэх, нэмэлт орлого олох зэрэгт од эрхэс таатай нөлөөлнө. Залуу хүмүүс хайр сэтгэлийн сайхан учралыг мөрөөднө. Хосуудын харьцаа энгийн үеэс илүү гүн гүнзгий тогтвортой байдалд шилжинэ. Энэ үед аливаа асуудлыг эрүүл саруул ухаанаар дүгнэснээр та зөв шийдвэр гаргаж чадна. Өр зээл бүү тавь. Хүмүүсийн явуургүй ятгалга, хуурамч гуйлтыг бүү авч хэлэлц. Хэрүүл маргаан, санал зөрчилдөөн гарч болзошгүй. Таагүй зүйлээс болж бие тавгүйтэж, дархлаа суларна. Гэхдээ яаран эм тариа бүү хэрэглэ. Эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Бусдыг ойлгохыг хичээ. Хэрэггүй жижиг сажиг зүйлсээр оролдож эрч хүчээ бүү үр. Долоо хоногийн сүүл рүү толгой өндийх завгүй ажиллаж байх зуур таны эсрэг хуйвалдаан үүсэж болзошгүй. Биеэ зөв авч явсан тохиолдолд удахгүй бүх зүйл хэвийн горимдоо орно. Өөрийн үзэл бодлоо хамгаалан, бусадтай хэрүүл зөрчил үүсгэх цаг биш. Өөрчлөлт хийхэд тохиромжтой үе ч гэлээ анхаарал болгоомжгүй байвал хохирол амсаж мэднэ. Тэвчээргүй зангаасаа болж ажлаа дуусгаж чадахгүй байхаас зайлсхий. Сэтгэл гутарсан үедээ юу хийхээ бодон аргаа барна. Энэ бол далд ухамсрын таагүй бодол санаа таныг эрхшээж буй хэрэг юм. Гэр бүлийн харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Мөн найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, чин сэтгэлээсээ ярилцах нь сайн үр дүн өгнө. Аз жаргал гэдэг өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг танд ойлгуулах үйл явдал хүлээж байна. Азад найдалгүй, өөрөө бүх зүйлийг бий болгож чаддаг бол таныг бурхан тэнгэр ивээнэ. Хэрэв аз жаргалын үзүүрээс атгаж чадсан бол түүнийгээ битгий сулруул. Гэхдээ төгс зүйл гэж энэ дэлхийд үгүй. Амжилтыг байнга эрж хайж, арчиж тордох ёстой.       

Хамтатгах: Энэ долоо хоногт чухал хэлэлцээр байгуулж чадвал удахгүй ашиг олно. Гэхдээ дэмий зүйлд оролцсоноос болж тааламжгүй нөхцөлд орох магадлалтай. Хэрэв бүгдийг урьдчилан сайн бодож тооцоолбол ашиг олох болно. Ихэнх хүмүүс онцгой нөхцөлд орох тул сэтгэл зүйгээ бэлэн байлгахыг хичээ. Хувийн болон нийгмийн амьдралд олон үйл явдал болно. Цагийн аясаар бүх хэвийн болно гэдэгт итгэ. Бодлогогүй алхам бүү хий. Хэлэлцээрт гарын үсэг зурж болохгүй. Мөн үнэтэй, тансаг эд зүйл худалдан авахаас зайлсхий. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бол аливаа зүйлийг хэм хэмжээнээс нь бүү хэтрүүл. Ажил хэрэгт төлөвлөснөө хэрэгжүүлэхийн өмнө сайн баг бүрдүүл. Олон хүнийг урмаар тэтгэж чадвал бүгдийн ажиллах эрч хүч өсөн нэмэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Эрүүл мэндийн байдалдаа зөв онош тогтоолгох гэсэн хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой үе. Долоо хоногийн сүүл рүү зарим хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болох тул зугаацах хүсэл төрнө. Гэгээн сайхан учрал мөрөөднө. Аль болох ганцаараа байж, хувийн ажлаа амжуул. Архи, согтууруулах ундаанаа хол бай. Хувийн амьдралтай холбоотой асуудлаа шийдэхэд сайн. Сонирхолтой санал хүлээн авна. Хэн нэгнээс сайхан мэдээ ирнэ гэсэн итгэл байсаар байна. Амжилт гаргахгүй байсан ч бууж өгч болохгүй. Өөрийн дотоод мөн чанарын эрэл хайгуулд цаг гарга. Та шинэ нөхцөл байдалд дасах чадвартай байна. Үл ойлголцол гарсан харилцаагаа засах хэрэгцээ гарна. Олны дунд таны нэр хүнд өснө. Таны ур чадварыг олон хүн зүй ёсоор үнэлнэ.                 

Мэлхий: Энэ долоо хоногт амьдралын хамгийн азтай үе байх ч шийдэх асуудал нүүр тулж ирнэ. Тэвчээртэй байвал амжилт таныг удаан хүлээлгэхгүй. Танд азаа үзэх хүсэл төрнө. Гэхдээ тавьсан бооцоо, мөрий амжилт дагуулахгүй гэдгийг санаарай. Хэт түргэн зан таныг гарсан өндөрлөгөөс тань буцааж унагана. Үйл явдлын далд дохио таныг дотоод ертөнцдөө анхаарал хандуулахыг сануулж байна. Дуртай ажлаа хийж болох ч чухал асуудлаа ч шийдэх хэрэгтэй. Хэнтэй ч маргалдах хэрэггүй, зохимжтой үеийг хүлээ. Хийж байгаа ажил будилах эсвэл шалтгаангүй залхуу хүрэх магадлалтай. Бусдын үгийг нэг их тоолгүй тууштай, алхам алхмаар ахиж байж амжилт ирнэ. Таны ажилсаг зан чанарууд мэргэжлийн хувьд эрчимтэй өсөж дэвжих үндэс суурь болно. Сонирхолтой танилтай болж, ажилдаа амжилт олно. Аялал жуулчлалаар явах, оршин суугаа  газраа өөрчлөх зэрэгт таагүй. Эрүүл мэнддээ анхааралтай хандаарай. Амьсгалын замын өвчин тусах магадлалтай. Таны дархлааны систем сул байна. Долоо хоногийн сүүлээр урлагийн салбарт ажилладаг хүмүүс хэт сэтгэл хөдлөлд автах хэрэггүй. Мөрөөдлөө дараа хэрэгжүүлэхээр хойш нь тавь. Эв найрамдлыг эрхэмлэ. Үнэнч найз нөхдийнхөө төлөө чадах бүхнээ зориул. Тууштай удаан нөхөрлөх зан чанар хэрэгтэй байна. Гэр бүлийн амьдралд баяр баясгалан харилцан итгэлцэл үүсвэл сэтгэл санаа тайван байна.                       

Арслан: Энэ долоо хоногт биеийн ерөнхий байдал болон эрүүл мэндээ бэхжүүлэх тал дээр анхаар. Өвдсөн хүмүүс аль болох энгийн эдгээх арга хэрэглэж, дасгал хөдөлгөөн хий. Хүний хөл ихтэй газраас хол байж, олон нийтийн арга хэмжээнд оролцох хэрэггүй. Өрөө төлж, төлбөр тооцоогоо дуусгах нь сайн ч таны төсөв энэхүү зарлагаас болж хямралд орж мэднэ. Гаднын нөхцөл байдал дарамттай болсноос таны амьдралын тэнцвэр алдагдана. Бүх асуудлыг нэг дор шийдэх ямар ч боломж байхгүй. Өр зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийх бол алхам бүрээ тооцоол. Зорьсон ажлаа амжилттай сайн дуусгавал мөнгөн шагнал авч магадгүй. Гэхдээ нөхцөл байдлыг хэт сайхнаар төсөөлөн, өөрийнхөө боломжийг дэндүү өндрөөр дүгнэх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү бусдын шаардлагад тэвчээртэй бөгөөд хүлээцтэй хандаарай. Мөн бусдад өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягийг тулгах хэрэггүй. Хөнгөн хийсвэр байдалтай байх тул аливаа асуудлаас зайлсхийх байдал гаргах ба энэ нь таны ойр дотнынхонд хүндрэлтэй байх болно. Сайн танихгүй хүнтэй харьцахдаа болгоомжтой гэхдээ эелдэг байгаарай. Од эрхэс шууд үр дүн амлахгүй байна. Өөрийн зөн билэг мэдрэмжийг сонсоход буруудахгүй. Ойр дотнынхоо хүмүүсийн үйлдлийг буруугаар ойлгож болзошгүй. Гэр орныхоо ажлыг эмхэлж цэгцлэн, хэрэггүй гэсэн зүйлүүдээ үгүй хий. Зарим тохиолдолд төөрөлдөх бөгөөд хий дэмий зүйл мөрөөдөх магадлалтай.                     

Охин: Энэ долоо хоногийн эхээр гэрээ хэлэлцээр байгуулах, ажил хэргийн холбоо тогтоох зэрэгт сайн. Төлөвлөсөн уулзалтаа ажил хэрэгч зохион байгуул. Харин нийгэм улстөртэй холбоотой бичиг баримт боловсруулах ажлыг хойшлуул. Ижил тэнцүү нөхцөлөөс аль нэгийг нь сонгох хүндхэн сорилт тулгарна. Тогтвортой, найдвартай үйл ажиллагааг сонго. Та өөрийн мэдлэг чадвар болон мэдрэмж туршлагадаа итгэ. Уран бүтээлч хүмүүс нэр алдартай болж, бүтээл нь урт хугацааны турш алдарших магадлалтай цаг үе. Амьдралын зарим мөчлөг ээдрээтэй ч давж гарахад амттай байх болно. Эд хөрөнгө борлуулах ажилтай хүмүүсийн яриа хэлэлцээрт амжилт ирнэ. Санхүүгийн тулгамдсан асуудал шийдэгдэж, жаахан амьсгаа авна. Долоо хоногийн дунд үед танд шинэ салбарт хүчээ сорих санал ирнэ. Нөхцөл байдлыг судалсан бол зөвшөөрөхөд алдахгүй байх. Учир нь энэ ажил ирээдүйд үнэ цэнтэй байна. Долоо хоногийн сүүл рүү оюун санааны хайгуул хийх бололтой. Зөн билиг тань өсөн нэмэгдэнэ. Шинэ ажил эхлэх болон хувийн амьдралаа өөрчлөх зэрэг шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Нухацтай тунгаан бодсон ажлаа нэгэнт эхэлсэн бол бүү ухар. Өөрийн ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл санааг өргөж, ахуй хангамжаар элбэг хангалуун байлгахыг хичээ. Амьдралын эрч хүчээр дүүрэн байх тул өнгөрсөн цаг үеэ бүү санагалз. Зөвхөн урагшаа хар. Эс бөгөөс гаргасан алдаагаа эргэн очиж засмаар санагдах, хэрэггүй мөрөөдөлд автана. Бүдүүлэг байдалтай нүүр тулгарсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Удахгүй бүх юм сайнаар эргэнэ. Хүйтэн цаг агаараас эрүүл мэндээ хамгаалж, онцгой анхаарал тавь. Хүйтэн уур амьсгал хэвээрээ байх үед амьсгалын замын халдварт өвчин авахаас болгоомжил.         

Жинлүүр: Энэ долоо хоногт эрч хүчээ зөв зохицуул. Асуудлыг хүчээр шийдвэрлэх нь үр ашиггүй байна. Буруу аргыг сайн зүйлд хүргэдэггүй, хорт зуршил хэмээн татгалзах нь зүйтэй. Гэр бүлийн асуудал ажил хэрэгт муугаар нөлөөлөх эсвэл нэр хүндэд сэвтэй байх магадлалтайг анхаар. Холоос ирэх мэдээ танд баяр хөөр, инээд баясал авчирна. Сэтгэл татам ажлын санал ч ирэх магадлалтай. Гэнэтийн үйл явдал ч тохиолдож магадгүй тул бүү сандарч мэгд. Өөрийн хүндрэлтэй асуудлаа бүү хэтрүүлэн үнэл. Өөрийн чин сэтгэлээсээ хүсэж буй  зүйлдээ цаг гаргахад буруу юм байхгүй. Дараа нь амьдралдаа дэмий зүйл хийлээ гэж харамсахгүй байх хэрэгтэй. Авьяас чадвараа хийх ажилдаа бүрэн зориул. Хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ санаа тавивал тохиромжтой. Од эрхсийн эрхшээлээр шинэ ажил эхлэхэд бүтэмжгүй байна. Гэхдээ өмнө нь гаргасан хичээл зүтгэлээ үр дүнтэй болгохын тулд дутуу ажлаа дуусгах шаардлага тохиолдох магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү идэвх санаачилга өндөр байна. Ажил хэргээ бүрэн хийж гүйцэтгэх чадвар сайн байна. Ур чадвар шаардсан ажлыг зоригтой барьж ав. Ихэнх хүмүүс гайхалтай санаа бодол гаргах болно. Тодорхой төлөвлөгөөтэй бол шийдвэр гаргах эр зоригтой байгаарай. Оюун санааны төвлөрөл шаардах ажил хийх үедээ анхаарлаа жижиг сажиг зүйлд бүү сатааруул. Эрүүл мэндээ хамгаалахын тулд илүү болгоомжтой бай. Хууч өвчнөө сэдрээхээс болгоомжил. Сэтгэл зүйгээ сайн хянахгүй бол байнга өөрчлөгдөх зан авиртай байна. Гомдсоноо ил гаргасны хэрэггүй. Нандин нууцаа зөвхөн хамгийн дотно хүндээ итгэж, ярих хэрэгтэй.

Хилэнц: Энэ долоо хоногт эрсдэлтэй арилжаа наймаа хийхгүй байхыг хичээ. Та сэтгэл санааны тогтворгүй байдлаасаа болж хамтрагч болон танилуудтайгаа зөрчилдөж мэднэ. Ердийн ажил төрөл, гэр бүлийн харьцаандаа сэтгэл хөдлөлөө хутгавал зөрчил үүснэ. Өөрийгөө аль болох зөв илэрхийл. Онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол танд уйтгартай санагдах болно. Орлого ашиг олох үйл явдал хүлээж байна. Шагнал, бэлэг авах ч магадлалтай. Сайтар төлөвлөсөн үйл ажиллагаа бүтэлгүйтэж, харин эсрэгээрээ бэлэн бус байсан үйлдэлд амжилт гаргаж мэднэ. Эд материаллаг байдалтай хамаатай асуудал дээр бусад хүмүүсийн зүгээс хууран мэхлэлт, ёс бус үйлдэл гарч болзошгүй. Гэнэтийн саад тулгарч болзошгүй. Чухал бичиг баримт, хувийн эд зүйлсээ хямгад. Залуу хилэнцүүд хайрлаж халамжилдаг амьдралын ханьтай болох боломж гарна. Гэвч та зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзсээр байгаа болохоор үүнийг одоогоор ухаарахгүй байх. Долоо хоногийн сүүл рүү ямар нэгэн зүйлийг мартаж, дутуу орхиж магадгүй. Санхүүгийн асуудал үүсвэл нэлээд хохирол амсаж болзошгүй. Нөхцөл байдал тогтворгүй, хэтийн төлөв нь тодорхойгүй хүмүүст нэлээд бэрхшээл тулгах магадлалтай. Аливаа харилцаанд худал дүр эсгэлгүй үнэн сэтгэлээсээ бай. Даруу төлөв занг эрхэмлэ. Түр зуурын амжилтдаа толгой эргэх хэрэггүй. Амьдралын ихэнх хэсэгт сургуульд сурснаас илүү туулсан туршлага, арга ухаан хэрэг болдгийг нотлох үйл явдал тохиолдоно. Аливаа ажил хэргийг эрүүл ухаан, зөн билгээ хослуулан шийд.

Нум: Энэ долоо хоногт эрч хүчгүй байгаа мэт мэдрэгдэнэ. Тиймээс алдагдсан эрч хүчээ цэнэглэх бүтээлч арга замыг ол. Төрөл бүрийн чөлөөт цагаараа хийх хобби нь таны дарамт стрессийг бууруулахад туслах болно. Орлого зарлагаа сайн тооцоол. Ээдрээт байдал үүсэж магадгүй тул зөв тооцоолж, олдсон боломжоо бүрэн ашигла. Амьдралд тань сөрөг, эерэг өөрчлөлтүүд аль аль нь гарна. Чухал сонголт хийх шаардлага гарна. Хамт ажиллагсад, дотнын нөхдийнхөө зөвлөгөөг ав. Албан ажлын харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул. Орлого олох боломж гарах ч толгойгоо сайн ажиллуулахгүй бол зардал нэмэгдэнэ. Ухаалаг байхгүй бол хэчнээн их ажилласан ч хөрөнгө мөнгөний асуудал хэвээр байна. Бухимдалтай үедээ шийдвэр гаргаж болохгүй. Тайвширсан хойно зарим хэцүү зүйл тийм ч сүртэй биш байсан санагдана гэдгийг сайн бод. Дотоод зөрчилдөөнтэй үед янз бүрийн хүмүүстэй хэрхэн харьцах вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө хяналтад байлга. Сонор сэрэмжтэй бай. Сайн танихгүй хүмүүст бүү итгэ. Долоо хоногийн сүүл рүү зөрчилтэй харилцаанд энэ цаг үеийн байдал таагүй нөлөөлнө. Харилцаагаа сайжруулах хүсэлтэй бол хэлэх үг хийх, үйлдлээ сайтар бод. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно гэдэгт өөрөө итгэ. Олон ажлын гол зохион байгуулагч байх хэрэгтэй болно. Энэ үедээ амьдралынхаа сэтгэл хоногшсон дурсамжтай чухал мөчүүдийг ч дурсахад таатай байна. Зарим хүмүүс амархан мөнгө олох гээд эд хөрөнгөө алдах эрсдэл байгааг анхаар. Залуу хүмүүс хайрын болзооноос татгалзах хэрэггүй. Амлалт өгөхдөө анхааралтай бай. Хайртай хүндээ ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөх мэдрэмж өгөх гэсний хэрэггүй. 

Матар: Энэ долоо хоногт орлого, мөнгө олох боломж гарч ирнэ. Ажил мэргэжлээ ахиулахад тохиромжтой тул өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга. Шинэ төлөвлөгөө нь боломж гаргана. Авьяас чадвар зөв мэдрэмж ачаар та хурдан шийдвэр гаргана. Ажил хэрэгч байж тулгамдсан асуудлаа өвөрмөц аргаар шийднэ. Өөрийгөө илэрхийлэхээс бүү нэрэлх. Таны авьяас, ур чадварыг удирдлага тань анзаарч мэднэ. Танд албан тушаал дэвших эсвэл цалин нэмэгдэх боломж байна. Гэвч гаднын нөлөөгөөр тайван байдал сарних магадлалтай тул муу санаатнаас болгоомжил. Зарим нөхцөл байдал буруугаар эргэсэн ч сэтгэлийн хөдөлгөөнөө сайн барь. Танд атаархагчдын үйл ажиллагаа идэвхжих магадлалтай тул хов живд автах хэрэггүй. Ажлын уулзалт хийх үедээ анхааралтай бай. Мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх хэрэггүй. Амьдралдаа олж чадаагүй байгаа туршлагыг таны зөн билэг орлоно. Эргэн тойрны хүмүүстээ сэтгэл дундуур байгаа бол цагийг ганцаар өнгөрүүлэхийг хичээ. Таныг хүрээлж буй хүмүүсийн зарим үйлдэл урам хугалах бөгөөд дотно харьцаа доголдоно. Гэр бүлдээ цаг гаргаж анхаарлаа тавь. Хайртай хүмүүсээ баярлуулж, өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээр бэлэг барь. Хэрүүл маргаанд эрч хүчээ бүү зарцуул. Тэвчээртэй байлаа гээд хэлээгүй залгисан үг өр нэхэхгүй. Мөрөөдлөө биелүүлэх хүсэл нэмэгдэнэ. Ганц бие эрчүүд сэтгэл татам хүн тааралдвал агшин зуурын сонирхол гүнзгийрэх магадлалтай. Хайртай хүн тань болзоон дээрээ таны сэтгэлийг гонсойлгохгүй.     

Хумх: Энэ долоо хоногт шинэ ажилд орох боломжтой ч бусад хүмүүсийн хамааралд орох аюултай байгааг анхаар. Од эрхэс гэнэтийн ачаалал нь сэтгэл санааны тогтворгүй байдал үүсгэж магадгүйг сануулж байна. Тэсвэр тэвчээрээ сайн ашигла. Шийдэмгий, эр зориг хэрэгтэй боловч бусдыг айлгах нөхцөл байдал үүсгэвэл зөрчил гарна. Таныг хүлцэнгүй харагдуулах байсан ч өчүүхэн төдий зүйлүүдэд гомдол мэдүүлэлгүй, биеэ барь. Бага зэрэг даруу байдал гаргахад гэмгүй. Харин хамт олны дунд үйл ажиллагаа зохион байгуулахад таатай байна. Өвөрмөц арга барилаар шийдвэр гаргавал бусдаас давуу талтай болж чадна. Боломжтой цаг ирэх үед бүх хүчээрээ дайрах бэлтгэлтэй бай. Хоосон, нэрэлхүү зан хэрэггүй. Энэ үед танд сайнаар нөлөөлөх эрхэм хүнтэй танилцах магадлалтай. Эргэн тойрондоо биеэ авч явах байдал гол нөлөө үзүүлэх учир анхааралтай байж, өөрийгөө хяна. Таны цаашдын ажил амьдралын хувь заяатай холбоотой томоохон бизнес төсөл гарч ирж магадгүй. Дотнын хүмүүс болон сайн мэргэжилтний зөвлөгөө ашиг тустай үе. Ахуй амьдралын чанараа дээшлүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагаа амжилттай байна. Хайр дурлал таныг өөртөө итгэлтэй болно. Долоо хоногийн сүүл рүү хамтран зүтгэгч нартаа өөрсдийгөө илэрхийлэх боломжийг олго. Сэтгэлийн дарамтад орж, ая тухгүй болно. Таны эрч хүч суларна. Хов хөөцөлдөж, жижиг хэрүүлд оролцвол та улам эвгүй байдалд орно. Тэвчээргүй сандарсан байдал нь хийх алхмаа сайтар төлөвлөхгүй, яарсан үйлдэлд хүргэнэ. Хүчирхэг байж, хүний санаанд оромгүй өвөрмөц аргаар энэ байдлаас гарах хэрэгтэй. Хэрэв та хайхрамжгүй байдлаа засвал гэр бүлд тань харилцан ойлголцол, дулаан уур амьсгал зонхилно. Алдсан алдаануудаа эргэж сайн нягтал. Гэхдээ айж болгоомжлох хэрэггүй. Зөв гэсэн зүйлийнхээ эцсийг нь үз.               

Загас: Энэ долоо хоногт ажил хэрэгт бүтээлч чадвараа ашиглах юм бол хэцүү асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх боломж гарна. Эрч хүч дүүрэн байна. Гэхдээ өөртөө хэт эрдвэл алдаа ойрхон байна. Амиа хичээсэн, шунахай зорилго гаргах хэрэггүй. Буруу мэдээлэлд автахаас болгоомжил. Цагаан хар хэл амыг сайн дар. Зарим нөхцөл байдалд тохируулан мөнгийг хэмнэх шаардлагатай болно. Цаашид гарах хүндрэлийг давахад туслах чухал мэдээлэл авч магадгүй. Ажлынхаа арга барилыг өөрчлөх, шинэ өөрчлөлт шинэчлэл хийхэд тохиромжтой цаг үе. Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч үүнийгээ хэтрүүлэх үнэлэх хэрэггүй. Олон нийтийн өмнө яриа танилцуулга хийх бол өөгүй харагдах нь чухал байна. Худалдаа наймаа хийх хүмүүс судалгаа сайн хийснээр санхүүгийн ээдрээтэй асуудлаа шийднэ. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн нөлөөгөөр та уужим, өргөн цар хүрээтэй сэтгэж чадна. Гаднын нөлөө таагүй байхыг анхаар. Дутуу ажлаа амжуулахын зэрэгцээ үүрэг даалгавраа гүйцээх гэж явсаар нэлээд ядрах болно. Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахад сайн. Олон нийтийн арга хэмжээнд албан ёсны хандаж байхад илүүдэхгүй. Хувийн харилцаа тогтворгүй, хувирамтгай байх магадлалтай. Танд ойр дотнын хүмүүстэйгээ харилцан ойлголцох, эсвэл ахмад настай хүнтэй уулзах зэрэг шаардлага гарна. Хайр сэтгэлийн харилцаандаа анхаар. Анх хэрхэн хайрлаж дурлаж байснаа дурсан санахаар бэлгийг хайртай хүндээ барь. Мөнгө санхүүгийн алдагдалд орохоос сэрэмжил. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцана.

Таны сурталчилгаа