Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн газрын тос олборлох төслийн талаар мэдээлэл өглөө. Тус компани Монголд дөрөв орчим их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн ч өнөөдрийг хүртэл 400 орчим тэрбум төгрөгийн татварын маргаантай асуудалтай байсаар байна.
Мөн "Оюу Толгой" төслийн 1.4 их наяд төгрөгийн татварын маргаан шийдэгдээгүй байгаа. Эдгээр асуудлыг зөвхөн хуулийн эрх зүйн шинэтгэлээр зохицуулж байж шийдвэрлэнэ гэж Ц.Туваан сайд онцоллоо.
Монгол Улсын уул уурхай, газрын тосны салбарын томоохон төслүүдэд татварын асуудал удаан хугацаанд үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд тодорхойгүй байдал үүсгэж буйг ажиглагчид онцолдог. Тиймээс эрх баригчид хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, энэ төрлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
2025-02-05
Mongolchuud hyatadad úurhain uil ajillagagaa yavuulj tatvaraa toloogui bol uurhaigaa haalgaad hyatadin huuliar tsaazaar avahuulna shdee