Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын V хуралдаан үргэлжилж байна. 

Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийн санхүүгийн загвар, эрх зүйн зохицуулалтыг салбарын сайдууд танилцууллаа. Мөн хотын баруун, зүүн бүсийн дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тархмал эх үүсвэрүүдийг шинээр барихтай холбоотой газар чөлөөлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. Мөн ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг танилцуулж, шийдлээ тохиров.

Таны сурталчилгаа