“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлаар Эрдэнэбилэг овогтой Тамирыг томилжээ.
Э.Тамир нь Улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд барилгын салбарт төслийн удирдагчаар 15 жил ажилласан туршлагатай.
Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Э.Тамирт “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбулган компанийн тамга тэмдгийг гардуулан өгч, энэ онд компанийн хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлээд ажлын амжилт хүслээ.