Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 онд 9.2 их наяд төгрөг болж, 8.1 (88.8%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 1.0 (11.2% ) их наяд төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажил 2024 онд өмнөх оноос 1.2 (14.8%) их наяд төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 733.3 (9.9%) тэрбум төгрөг, гадаадын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 447.2 (77.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
ХҮСНЭГТ 1. БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖИЛ, гүйцэтгэгчийн төрлөөр, тэрбум төгрөгөөр
Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 8.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 776.2 (10.8%) тэрбум төгрөгөөр өсөж, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 99.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 33.3(25.2%) тэрбум төгрөгөөр,гадаадтай хамтарсан байгууллагынх 50.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 9.6 (15.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
ЗУРАГ 1. БАРИЛГЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭСЭН БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ХЭМЖЭЭ, жил бүрийн эцэст, тэрбум төгрөг
Энэ онд барилга угсралт, их засварын ажлын 35.7 хувийг орон сууцны барилга, 33.1 хувийг орон сууцны бус барилга, 27.7 хувийг инженерийн барилга, байгууламж, 3.5 хувийг их засварын ажил эзэлж,өмнөх оноос орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 3.3 нэгж хувиар, орон сууцны бус барилгын ажлын эзлэх хувь 2.1 нэгж хувиар,их засварын ажил 0.1 нэгж хувиар тус тус буурсан бол инженерийн барилга, байгууламжийнх 5.5 нэгж хувиар өссөн байна. ХҮСНЭГТ 2. ОРОН СУУЦНЫ БУС БАРИЛГА,жил бүрийн эцэст , төрлөөр, тэрбум төгрөгөөр
Орон сууцны бус барилгын ажил 2024 онд 3.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 220.1 (7.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Төрлөөр авч үзвэл бусад орон сууцны бус барилгынх 189.8 (36.0%) тэрбум төгрөгөөр,худалдаа, үйлчилгээний барилгынх 64.6 (20.6%) тэрбум төгрөгөөр, сургууль, соёлын барилгынх 14.0 (2.1%) тэрбум төгрөгөөр, эмнэлгийн барилгынх 8.4 (6.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол үйлдвэрийн барилгын ажил 56.6 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
ЗУРАГ 2. БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ХЭМЖЭЭ, аймаг, нийслэлээр , 2024 он,тэрбум төгрөгөөр
Улаанбаатар хотод 2024 онд 3.8 их наяд төгрөгийн дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь улсын дүнд 47.2 хувийг эзэлж, өмнөх оноос 1.1 нэгж хувиар буурсан байна. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 1.3 их наяд төгрөг, Дархан-Уул аймагт 471.1 тэрбум төгрөг, Дорноговь аймагт 298.5 тэрбум төгрөг, Хэнтий аймагт 282.9 тэрбум төгрөгийн дотоодын барилгын байгууллагын барилга угсралт, их засварын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн нь аймгуудын барилга угсралтын ажлын дүнд 54.6 хувийг эзэлж байна.
Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил, төмөр зам болон авто замын ажлууд, Дархан-Уул аймагт зам засвар өргөтгөлийн ажил, орон сууцны барилгын ажлууд, Хэнтий аймагт хөдөө аж ахуйн цогцолбор барилгын ажил эрчимтэй явагдсан байна. 2024 онд ашиглалтад оруулсан барилга угсралт, их засварын ажил 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 4.1 (91.3%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд, инженерийн барилга, байгууламж 2.7 (4.1 дахин ) их наяд төгрөгөөр, орон сууцны барилга 896.6 (43.1%) тэрбум төгрөгөөр, орон сууцны бус барилга 477.2 (37.9%) тэрбум төгрөгөөр, их засварын ажил 7.4(3.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.2024 онд эрчим хүч, төмөр зам, авто зам зэрэг томоохон инженерийн барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, ашиглалтад орсон байна.
ХҮСНЭГТ 3. АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ҮНДСЭН ФОНД, барилгын төрлөөр, жил бүрийн эцэст , тэрбум төгрөгөөр