Нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлэг үзлэг 60 хувьтай үргэлжилж байна
Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн билээ. Эхний ээлжид нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг нь 2024.12.03-ны өдрийн байдлаар 60 хувьтай үргэлжилж байна.