Цаг үеийн мэдээ

Худалдааны салбарын борлуулалтын орлого  2024 онд  67.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 8.0 (13.4%) их наяд төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 20.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 79.2 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 2024 онд 14.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.9 (15.8%) их наяд төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 53.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.1 (12.8%) их наяд төгрөгөөр тус тус өслөө. Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа 7.3 их наяд төгрөгт хүрч, 1.4 (23.7%) их наяд төгрөгөөр, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 10.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.2 (13.8%) их наяд    төгрөгөөр, шатахууны бөөний худалдаа 5.8 их наяд төгрөгт хүрч, 643.2    (12.4%) тэрбум    төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

ХҮСНЭГТ 1.ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО

Худалдааны салбарын 2024 оны борлуулалтын орлогын  45.7 хувь нь бөөний худалдаа, 54.3хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

ЗУРАГ 1. БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО, сараар, тэрбум төгрөг                             

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2024 онд 36.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 4.0 (12.1%) их наяд төгрөг, бөөний худалдааных 31.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос  4.0(15.0%) их наяд төгрөгөөр тус тус өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны 12 дугаар сард 8.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх  оны мөн үеэс 726.8 (9.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

ЗУРАГ 2. ХУДАЛДААНЫ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ, хувиар, сараар, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар                 

2024  онд худалдааны  салбарын  борлуулалтын  орлогын  86.6% нь  Улаанбаатарт, 3.0% нь Өмнөговьд, 1.3% нь  Орхонд, 1.3% нь  Дархан-Уул   аймагт  оногдож  байгаа нь худалдааны салбарын нийт борлуулалтын92.1 хувийг бүрдүүлж байна.

ЗУРАГ 3. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО, жил бүрийн эцэст, аймаг, нийслэлээр,  тэрбум төгрөг                

Таны сурталчилгаа