Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Гэгээн хайрын Валентины өдөр. Хүн гэдэг амьтан анхны харцаар, дасаж, биширч, хүндэлж, өрөвдөж гээд олон талаар хүний хайрладаг. Хэрхэн хайрласан нь бус ямар мэдрэмж, догдлол, булиглал сэтгэлийн утсыг хаалга тогшилгүй өөрчилсөн нь чухал. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэх боломжгүй гэдэг. Гэсэн ч суут гэгддэг хүмүүс өөрийн өнцөгөөс ийн ишлэн үлдээсэн байдаг.

1. Чи хэн нэгэнд дурлах үед хүч чадлыг мэдэрнэ. Харин чи хэн нэгнийг хайрлах үед, чи эр зоригтой болно – Lao Tzu

2. Би чамайг сонгосон. Би чамайг сонгосоор л байх болно. Ямар ч эргэлзээгүйгээр, огтхон ч тээнэгэлзэлгүйгээр. Би үргэлж чамайг сонгох болно – Leo Christopher

3. Би чамайг одоо хайрлаж байгаагаасаа илүү хайрлана гэж амлаж чадахгүй, учир нь маргааш би байхгүй ч байж мэднэ – Leo Christopher

4. Хайрлуулахгүй байна гэдэг аз хийморь гутахын нэр, хайрлахгүй байна гэдэг зовлонгийн нэр – Albert Camus

5. Хайр дурлал бол яг мөнгөн ус шиг зүйл: чи алгаа нээж барьж болох хэдий ч чиний гарыг түлэх болно – Dorothy Parker 

6. Би чиний нүд рүү ердөө нэг минут л эгцэлж харахад хайр дурлалын талаар хэлж болох мянга мянган үгс ундардаг – Martin Luther King

7. Би хайрлаж, энэрэх замыг сонгохоор шийдсэн. Үзэн ядалт гэдэг бол маш дарамттай зүйл – Martin Luther King 

8. Би чамайг төгс төгөлдөр байхыг харж дурласан. Дараа нь би чамайг төгс биш гэдгийг чинь олж харсан. Энэ үедээ бүр ч илүү ихээр чамд дурласан – Angelita Lim

9. Зүрх юу хүснэ, түүнийг л хүснэ. Үүнд логик ойлголт хэрэггүй. Чи хэн нэгэнтэй уулзана, тэгээд дурлана, ердөө л энэ – Woody Allen

10. Хэрэв би хайр юу гэж болохыг мэддэг байсансан бол чамд л баярлалаа гэж хэлэх байсан байх – Hermann Hesse  

11. Хайр дурлалд ердөө ганц л эмчилгээ бий, тэр нь илүү их хайрлах юм – Henry Toro

12. Хайрлаж, дурлах үүрэг гэж үгүй. Харин хайрлаж, дурлах эрх чөлөө гэж бий, бас энэ эрх чөлөөг би дахин дахин чамаас л мэдэрдэг – Vladimir Levy  

13. Чиний бодлыг сонсоход би зүүднээсээ сэрж байгаа мэт санагддаг. Чамайг зүүдэндээ харах үедээ би унтаж байгаагаа мэдэрдэг. Чиний дэргэд байх үедээ би амьд байгаагаа ойлгодог – V. Hugo

14. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах үед бурхны царайг олж хардаг юм гэсэн – V. Hugo 

15. Миний амьдралаас ойлгож авсан зүйл бол хайр л байсан – Lev Tolstoy

Таны сурталчилгаа