Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярин хэдхэн хоногийн өмнө Оросын шоронд хар тамхины хэргээр  хоригдож байсан Марк Фогелийг сулласан. Үүний хариуд Александр Винник АНУ-ын шоронгоос хоригдол солилцоогоор суллагдахаар болжээ. А.Винник  нь АНУ-д 2011-2017 онд  криптовалютыг арилжаалах онлайн платформын компанид ажиллаж байхдаа BTC-E интернет платформоор дамжуулан олон тэрбум ам.долларын мөнгө угаасан үйлдлийг нь Холбооны мөрдөх товчооны шалгалтаар тогтоосон юм.

Тэрээр АНУ, Грек, Францад зэрэг улсуудад 4-9 тэрбум ам.долларын криптовалютыг хууль бусаар хувьдаа завшсан бөгөөд 2017 оны долоо дугаар сарын 25-нд Грекийн Халкидики аралд байх үеэр нь баривчилж. 2022 онд АНУ-д шилжүүлэн өгч байжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Таны сурталчилгаа