ХХААХҮ-ийн сайдын 2011 оны тушаалаар батлагдсан “Малын бруцеллёзтой тэмцэх стратеги”-ийн хэрэгжилт тус өвчний халдварлалтын түвшин 0,2%-аар буурч түүний үр дүн, статистик мэдээ, баримтад үндэслэн стратегийг дахин шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсэг томилогдон ажилласан.
Малын бруцеллёз өвчинтэй тэмцэх стратеги төлөвлөгөөний ажлын хэсэгт тухайн өвчний чиглэлээр тандалт шинжилгээ, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш, зөвлөх малын эмч нар боловсруулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж, ХХААХҮЯ-д хүргүүлэхээр ажиллаж байна.
Бруцеллёз өвчинтэй тэмцэх стратеги (шинэ) төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд энэ онд охин хурга ишиг 7.7 сая (Br. Melitensis Rev-1), охин тугал болон гунжин үхэр 1.6 сая (br.Abortus-19 омог) толгой малыг тус тус дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн.