Цаг үеийн мэдээ

Иргэн цахим хуудсаараа дамжуулан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын ....  гарааш дугаартай автобусны жолооч хэл амаар доромжилсон гомдолтой байна. Хариуцлага тооцож өгнө үү” гэх  гомдол гаргасныг Нийтийн тээврийн бодлогын газраас шалгажээ.  

Хянаж үзэхэд тухайн зорчигчийн картын мөнгөний үлдэгдэл хүрэлцэхгүйг мэдэгдэн, жолооч хууль ёсны дагуу зорчих хөлсөө төлөхийг шаардахад уурлан хэл амаар доромжилсон нь тогтоогджээ. 

Нийтийн тээврийн автобусны хяналтын камер тухайн орчны үйл явдлыг дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар бичдэг хэмээн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Таны сурталчилгаа