Нөөцийн махны худалдаа хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийслэлд худалдаалж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар нөөцийн махыг зах зээлийн үнээс 25-30 хувь хямдралтай үнээр нийслэлийн хэмжээнд 179 цэгт худалдаалж байна. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 446 цэгт худалдаална. Үнийн хувьд үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна.
2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэжээ.