Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар дараах тушаал, журмыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангаас хаслаа.
А/45 тушаалын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/292 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам шинэчлэн батлах тухай” тушаалыг;
А/46 тушаалын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаартай “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам батлах тухай” тушаалыг;
А/47 тушаалын дагуу “Журам, загвар батлах, үнэ тогтоох тухай” Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”
МӨН ӨДРИЙН ТУШААЛААР ДАРААХ АЛБАН БИЧГҮҮДИЙГ ХАРЬЯАЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХҮРГҮҮЛЭВ.
1/882 албан бичгээр Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2017 оны А/52, А/148, А/123 дугаартай “Тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл олгох журам” хамтарсан тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авах талаар;
1/883 албан бичгээр Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны А/251, 304 дугаартай “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам” хамтарсан тушаалыг хүчингүй болгох тухай;
1/884 албан бичгээр “Журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам”-ыг хүчингүй болгох тухай.