Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км  "Дээд модот булан"  гэдэг газарт цагаан хил хөлдөж, мөс овоорсон, задарсан байдалтай байна. 

Энэ газар нь "Хөвсгөл Хөх Сувд-2025" олон улсын наадам болж буй "Хайчийн ам" гэдэг газраас 15 км зайд байрладаг.  Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Тойлогт амралтын газар руу иргэдийн хөдөлгөөн их байгаа тул мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Таны сурталчилгаа