Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгуулжээ.
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд БНСУ-д саатуулагдсан бөгөөд 2025 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчирсан байна.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ гэж ЦЕГ-аас мэдээллээ.