Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Делигээс зүүн өмнө зүгт 624км зайд орших Праяграж хотод жил бүр болдог Махакумбх Мела шашны баярт оролцохоор явж байсан олон мянган иргэд галт тэрэгний буудалд бямба гарагийн орой орон нутгийн цагаар 20:30 цагийн орчимд  галт тэргэнд суухаар шахалдах үед 18 хүн амь үрэгдсэн байна. Үүнээс өсвөр насны охин арав, гурван хүүхэд байжээ. 

Дели хотын дарга Атиши эхэндээ 15 хүн нас барсан гэж мэдэгдсэн ч сүүлд 18 болгож нэмэгдсэн байна.

Энэтхэгийн Төмөр замын сайд Ашвини Вайшнау галт тэрэгний хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн галт тэрэг нэмэлтээр гаргасан  бөгөөд осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна гэжээ. 

Шинэ Дели хотын дөрөв дэх том галт тэрэгний сүлжээ болох Энэтхэгийн төмөр замд сүүлийн хоёр жилийн хугацаанд олон ноцтой осол гарч, түүний дотор 2023 онд 288 хүн амь үрэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Таны сурталчилгаа