Цаг үеийн мэдээ

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд нэмэгдэж  байна.

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Хан-уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс тодруулахад “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд” улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.

Улсын бүртгэлийн дугааргүй, бүдгэрүүлсэн, нуун далдалсан, бусдын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж /хуурам/ замын хөдөлгөөн оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулдаг.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-д зааснаар улсын дугааргүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 25 нэгж /25.000 төгрөг/, хуулийн этгээдийг 200 нэгж /200.000/ төгрөгөөр торгоно.

Мөн хуулийн 14.7.13-д зааснаар хуурамч улсын бүртгэлийн дугаарыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг хасаж, хүнийг 50 нэгж /50.000 төгрөг/, байгууллага, аж ахуй нэгжийг 500 нэгж /500.000/ төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.

Таны сурталчилгаа