Цаг үеийн мэдээ

“Приус засварын үүднээс автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, 

Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадна тээврийн хэрэгслээ байрлуулж, түлхүүрээ дотор нь үлдээж орхисныг Т гэгч нь хулгайлан авч зугтсан үйлдлийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналттай газар, аюулгүй бүсэд байрлуулах, авто засварын болон угаалгын газраар үйлчлүүлэхдээ түлхүүрээ дотор нь орхиж үлдээхгүй байх, цонх, хаалгаа онгорхой орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Таны сурталчилгаа