Улаанбурхан өвчин гэж юу вэ?
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
Улаанбурхан өвчин аюултай юу?
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Улаанбурханы толбот гүвдрүүт тууралт нь нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурна. Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүснэ.
Хамраас нус гоожих, нүд улайж үрэвсэх, ханиалгах, хоолой өвдөх нь нь улаанбурханы эрт үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг бөгөөд халуурснаас хойш 1-3 хоногийн дараа эдгээр нь илэрнэ.
Улайралтын үед ринит, ларингит, коньюктивит буюу хамар битүүрэх нус гоожих, хоолой үрэвсэх, нуух цувах, нүд улайх, гэрэлд гялбах шинж илэрнэ.
Бие ядарч сульдах, шалтгаангүйгээр сульдах шинжээр эхэлнэ. Ихэнх тохиолдолд хүүхэд тийм ч хүчтэй биш бага зэргийн халуурч, хоолондоо дургүй болно. Хэрвээ таны хүүхэд 40 хэмээс дээш халуурч байвал энэ нь маш аюултай тул эмчид хандах хэрэгтэй.