Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр (2025.02.28) төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Тайз, дэлгэцийн урлагт олон жил үр бүтээлтэй ажиллаж, авьяас хөдөлмөрөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ж.Оюундарыг Монгол Улсын **Ардын жүжигчин** цолоор шагнав.
Мөн төр, нийгэм, урлаг, соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг дараах шагналаар шагнасан байна. Үүнд:
- Сүхбаатар одонгоор У.Бямбасүрэн,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б.Энхмэнд, Ч.Галмаа,
- Алтан гадас одонгоор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Шинэбаяр нар тус тус шагнагдлаа.