Өчигдөр Өмнөд Солонгос улсын цэргийн нисэх онгоц болох KF-16 онгоцны нисгэгч байлдааны сургуулилтын үеэр алдаа гарган Сөүлээс зүүн хойд зүгт орших Почон хотын иргэд амьдардаг орон сууцны дунд MK-82 бөмбөг унаган. Дэлбэрэлтийн улмаас 15 хүн гэмтэж бэртсэн байна.
Тус улсын батлан хамгаалах яамны мэдэгдэлд АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтын үеэр тухайн онгоцны нисгэгч бөмбөг хаях координатыг буруу оруулснаас болсон хэмээн мэдэгджээ.