Палестины эрх баригчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Палестин эмэгтэйчүүдийг хамгаалахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Тус улсын Гадаад хэргийн яам “Израил Газын зурваст хийсэн 519 хоногийн дайны үр дүнд 12,298 эмэгтэй амиа алдаж, олон мянган эмэгтэй дүрвэн гарсан” гэж онцолжээ. "Палестины эмэгтэйчүүд оршин тогтнохын төлөөх тэмцлийн гол цөмд зогсож, геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, албадан нүүлгэн шилжүүлэх оролдлого, угсаатны цэвэрлэгээний хамгийн том хохирогч болж байна" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Одоогоор 21 палестин эмэгтэй "Израилын шоронд эрүүдэн шүүгдэж, ганцаарчлан хоригдон, эмнэлгийн тусламж авах боломжгүй, хүнлэг бус нөхцөлд хоригдож байна" хэмээн онцолжээ. Израилын дайны улмаас амиа алдагсдын тоо 48,453 болон. Шархадсан хүний тоо 111,860 болж нэмэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA