Лондоны Вестминстерийн ордонд өчигдөр буюу бямба гарагт Палестины далбаа барьсан нэгэн эр "Биг Бен" цамхаг руу авиран гарчээ. Энэ үйлдлээ “Америкийн засаг захиргаа Палестины Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөө, заналхийллийн хариу үйлдэл” гэж мэдэгджээ. Гал сөнөөгчид түүнийг буулгахаар оролдох үед Парламентын талбай дээр олон хүн цугларч, өрнөж буй үйл явдлыг анхааралтайгаар ажиглан зогссон бөгөөд уг явдлын улмаас Вестминстерийн гүүрний хоёр чиглэлийг хаасан байна. Тэрээр Трампын эзэмшдэг Шотландад байрлах гольпын талбайг эвдэн сүйтгэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA