HBO телевизийн “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэг дэлгэцнээ гарснаас хойш цахим сүлжээнд Тайландын тухай нийтлэл 60 хувиар өсөж зорин очих жуулчдын тоо нэмэгджээ. Энэхүү бүлгийн үйл явдал Тайландын Ко Самуй арал дээр өрнөх бөгөөд зураг авалт хийсэн газруудад аялагчид олноор зорин ирэх болжээ. Уг киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза, Мүүк гэх бүсгүйн дүрийг бүтээсэн байна.
ЦУВРАЛ КИНОНЫ НӨЛӨӨГӨӨР ЖУУЛЧИД НЭМЭГДЖЭЭ
