Цаг үеийн мэдээ

Монгол цэргийн өдөр - Зэвсэгт хүчний 104 ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд цэрэг эх орны сэдэвт  яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилготой "Эх орны цэрэг 2025" яруу найргийн наадмыг зохион байгуулна. 

Хугацаа

1. I шатны шалгаруулалтыг  2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр,

2. II шатны шалгаруулалтыг 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд тус тус зохион байгуулна.

Тавигдах шаардлага

Наадамд ирүүлэх шүлгүүд нь цэргийн сэдэвтэй, яруу найргийн наадамд уншигдаж байгаагүй шинэ бүтээлүүд байна. Уралдаанд оролцох яруу найрагчид цэргийн сэдэвт 2 шинэ бүтээлээ 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16.00 цаг хүртэл ЦДБЭЧ-ын 205 тоотод бүртгүүлж, оролцох эрхийн мандат авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9961-2648, 9979-6678

Бүтээлээ ЦДБЭЧ-ын [email protected] хаягаар болон Эх Орны Цэрэг фб хуудсаар ирүүлж болно.

Наадмын зохион байгуулалт

Наадмын I шатанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, II шатанд шилдэг 25 яруу найрагчийг шалгаруулна. 

II шатанд шалгарсан яруу найрагчид 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гурван үе шаттайгаар шүлгээ уншиж, шилдгээ тодруулна. 

Яруу найрагчдыг үе бүрд онооны дарааллаар хасагдах байдлаар шалгаруулна.

Шагнал

Амжилттай оролцсон бүтээлийг дараах байдлаар байр эзлүүлэн урамшуулна.

• Тэргүүн байр – 1  /Өргөмжлөл, 2,000,000 төгрөг, Жанжны сэлэм/

• Дэд байр – 1 /Өргөмжлөл, 1,500,000 төгрөг/

• Гуравдугаар байр - 1  /Өргөмжлөл, 1,000,000 төгрөг/

• Тусгай байр - 2  /Тус бүр Өргөмжлөл, 500,000 төгрөг/

Таны сурталчилгаа