Dark Light
Нийгэм | 2021-02-07

Шадар сайд С.Амарсайхан иргэдээс авч буй шинжилгээний хариуг түргэн гаргах, тоо багтаамжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн 133 сургууль, 142 дугаар сургуулийн байранд дахь ковидийн шинжилгээ авч буй шинжилгээний цэгүүдэд  очиж ажилласан юм. 

Энэ үеэр шинжилгээний баг, эмнэлгийн албан хаагчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эдгээр асуудлыг  Эрүүл мэндийн сайдад яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн.

 Тэрбээр "Шинжилгээ өгөх иргэд олон байхад цаг байхгүй гээд яриад сууж болохгүй. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж байна. Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад ердийн ажлын цагаар өглөөний 09 цагаас  орой 17 цагийн хооронд л сорьц авна гэсэн  амралтын байдалтай ажиллаж болохгүй. Эрүүл мэндийн сайд та  шинжилгээний хариуг өдөрт нь гаргах,  шинжилгээний цэгүүдийн цагийн хуваарийг уртасгах ажлыг нэн даруй хий. Мөн энэ ажлын  бүх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй мэдээллээр хангаж эргээд хяналт тавих зохион байгуулалттайгаар хэрэгжүүл" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22