ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Эрдэнэтэд махыг ингэж зарж байгаа. Хүмүүс маань хөлдүү мах авахгүй нойтон мах гэдэг нь өвлийн улиралд үнэд хөлдүү болон нойтон гэдэг ялгааг бий болгодог. Манайхыг бүх зүйлийн үнийг хянана гэж ойлгоод байгааг бид олон удаа залруулж хэлсэн. 00 цаас үнийг хүртэл хянадаг байдалтай буруу ойлгоод байна.

Бид ЗГ болон УОК шийдвэрээр зөвхөн хүнсний тэр дундаа бид стратегийн хүнс буюу мах, гурил, сүү, ус, улаан буудай дээр л хяналтыг тавьж байгаа. (Хүнсний тухай хууль 3.1.6.“стратегийн хүнс” гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг) Мөн нэмээд өндөг, түүн дундаа зөвхөн задгай өндөг дээр хяналт тавьж байгаа шүү. Бусад нь зах зээлийнхээ зарчмаар явж байгаа" гэжээ.
АДМИН








Нийгэм





