Dark Light
Нийгэм | 2021-02-07

С.Амарсайхан: Шинжилгээний ажлын бүх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй байлга

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн 133 сургууль, 142 дугаар сургуулийн байранд дахь коронавирусийн шинжилгээ авч буй шинжилгээний цэгүүдэд очиж ажиллаа.
Энэ үеэр иргэдийн асуудлуудыг сонсож  Эрүүл мэндийн сайдад яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.
Тэрээр: "Шинжилгээ өгөх иргэд олон байхад цаг байхгүй гээд яриад сууж болохгүй. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж байна. Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад ердийн ажлын цагаар өглөөний 09:00-17:00 цагийн хооронд л сорьц авна гэсэн амралтын байдалтай ажиллаж болохгүй. Эрүүл мэндийн сайд та шинжилгээний хариуг өдөрт нь гаргах, шинжилгээний цэгүүдийн цагийн хуваарийг уртасгах ажлыг нэн даруй хий. Мөн энэ ажлын бүх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, шаардлагатай мэдээллээр хангаж эргээд хяналт тавих зохион байгуулалттайгаар хэрэгжүүл" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22