Dark Light
Нийгэм | 2021-02-09

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал : Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах , шингэх : 08.08-18.05

Барилдлага : Түлэх

Шүтэн барилдлага : Хуран үйлдэхүй

Суудал : Гал

Аргын тооллын 2 сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Элдэв тэнгэртэн одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16