Dark Light
Нийгэм | 2021-02-10

Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Энэ тухай өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах гэнэ. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр гаргасан юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа  "Төрийн албаны ёс зүйг эрхэмлэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд илэрхийллээ" хэмээн мэдээлсэн. 

Мөн Эрүүл мэндийн Дэд сайдаас гадна  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг чөлөөлөхөөр болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22