Dark Light
Нийгэм | 2021-02-10

Д.Сумъяабазар: Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрох шаардлагыг тависан. Тэгвэл энэхүү үйл явдалд Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийн мэдэгджээ. Тэрээр: " Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна. Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Ийм үед ХҮН улстөржиж байгаад харамсаж бна. Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би  гар барихгүй шүү.  Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан" гэжээ.

                                     


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22