Dark Light
Нийгэм | 2021-02-14

Автомашинаасаа буугаад сураггүй алга болсон 31 настай эмэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн “Бор заан” гэдэг газарт иргэн Б-нь хоёрдугаар сарын 14-ний өдрийн 00:55 цагт автомашинаасаа бууж явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 04:58 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Ханхонгор сумын харьяат иргэн Б /31 настай, эмэгтэй/ нь Манлай сумаас Ханхонгор сумын чиглэлд “Клугер” загварын автомашинаар зорчиж яваад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүнтэйгээ муудалцсны улмаас автомашинаасаа буугаад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22